Д.Пүрэвбаатар: Шүүх Г.Түвшинжаргалыг хорьсон үндэслэл буруу гэж үзвэл шууд суллана
2016/03/24
С.САРУУЛ
УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслахуудыг баривчлаад байгаа билээ. ЦЕГ-ын дарга Р.Чингис Г.Түвшинжаргалыг хөхүүл хүүхэдтэй учир ар гэрийнхэнтэй нь уулзуулах чиглэл өгсөн. Тэгвэл яг одоо /2016.03.24/ 10:00 цагаас Г.Түвшинжаргалтай холбоотой шүүх хурал эхлэх гэж байна. Түүний өмгөөлөгч Д.Пүрэвбаатартай холбогдож зарим зүйлийг тодрууллаа.
-Г. Түвшинжаргалыг ар гэрийнхэнтэй уулзуулж байгаа юу. Одоо нөхцөл байдал ямар байна вэ?
-Нэг л удаа ар гэрийнхэнтэй нь уулзуулсан. Түүнээс хойш огт уулзуулахгүй байгаа. Цагдаа нар хэвлэлийнхэнд ар гэрийнхэнтэй нь уулзуулж байгаа гэж хэлж байгаа мөртлөө нэг удаа уулзуулаад худлаа хэлээд алга болсон. Дахиж уулзуулахгүй байна.
-Г.Түвшинжаргал өлсгөлөн зарлана гэдгээ таньд хэлсэн үү?
-Г.Түвшинжаргал өлсгөлөн зарлана гэдгээ надад мэдэгдсэн. Гэхдээ өнөөдөр биш маргааш, нөгөөдрөөс өлсгөлөн зарлах байх. Ямар ч байсан шүүхийн шийдвэрийг харна.
-Шүүх хурлын шийдвэрээс шалтгаална гэсэн үг үү?
-Тиймээ. Г.Түвшинжаргалыг хорьсон үндэслэл буруу гэсэн гомдлын дагуу шүүх хурал одоо эхлэх гэж байна. Хэрэв шүүх хорьсон үндэслэл буруу гэж үзвэл нэн даруй суллагдана.
Эх сурвалж: www.polit.mn
Purevbaatariin huuchin avgai · 2016/03/24
Ene sagsuu har yum odoo bolibol taarna hunii ul shagaisan uudgui etgeed bj hudlaa shudarga tsarailaad hamt shorond hiih heregtei
Зочин · 2016/03/24
jenko mandtugai niigem iiml bolsiimoo taravgan hun iim bolgoso n yahvee tumeen
Зочин · 2016/03/24
Өмгөөлөгч хуульч хүн байж Шүүхийн шийдвэр хараахан гараагүй байхад яасан ч их дүгнэлт вэ дээ! Яасан ч янзын нийгэм болоод юм бэ дээ. Хөхүүл хүүхэдтэй эмэгтэйг сэжигтэнээр баривчилж хорьж байдаг тэгээд түүнийг хөхүүл хүүхэдтэй учираас суллах талаархи асуудлыг нь УИХ Г. Уянга хөөцөлдөж байдаг. Энд чинь мэргэжлийн эрүүл мэндийн байгууллага нь хөхүүл хүүхэд мөн эсэх талаар нь тодруулад дүгнэж үнэлдэг, тогтоодог хууль эрх зүй гэж байдаггүй юм уу!?! Эсвэл хэн дуртайгаа хүсвэл УИХ гишүүн өмгөөлж хамгаалалаад, өмгөөлөгч нь хууль зүйн ямар нэг шийдвэр гараагүй байхад хөндлөнгөөс хууль сахиулах үйл ажиллагаанд нөлөөлөөд тэр нөлөөлөлд нь автсан баймаар гэж хэлж болох үндэслэлээр (нэг төрлийн дарамтан дор) ЦЕГ-ын дарга нь ЭБША-аанд хөндлөнгөөс оролцож байдаг. Тийм л юм бол ЭБШХ, Эрүүгийн хууль гэх мэт хууль тогтоомжоор ер нь яах юм бэ! Зүгээр л амар хэн нэгэний сүр дулианаар л ер аливаа асуудлыг шийдчихдэг арга барилд мөд шилжих нь дээ.