Цагаан нөмрөгтөн хэмээн өөрсдийгөө магтах эмч хүн ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах тангараг өргөдөг. Эмнэлгийн үүдээр ороход л эмчийн бас сувилагчийн өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэхээ амласан тангараг бичиг байдгийг уншигч та олонтай харсан биз. Гэвч бодит байдал эсрэгээрээ. Эмчийн ёс зүйн талаар бичвэл цаг ч хүрэхгүй цаас ч багадна. Энэрэх сэтгэлийн талаар яриад ч хэрэггүй биз. Эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө эрдэм чадлаа харамгүй байтугай гуйсан ч зориулахгүй байна гэх шүүмжлэл үнэнээс хэзээ ч хол зөрдөггүйг эрхэм цагаан нөмрөгтнүүд өөрсдөө ойлгодог биз. Тэдний сул талыг л толгой сэгсэрч ярьж, шүүмжилж суухаас биш юунаас болоод ийм болж байгаа, яаж өөрчилвөл энэ байдал засарч болох эсэх талаар хэн ч санаагаа чилээдэггүй нь тоогүй.

Эмнэлгийн салбарт өөрчлөлт шинэчлэлт хийнэ гэж хэн нэг сайд дарга хоосон ам гардаг ч өнгөрсөн 25 жилийн хугацаанд энэ салбарт олигтой ахиц өөрчлөлт гарсангүй. Худлаа хэлсэн хүнд хамгийн сурлага муутай нөхдүүд анагаахад ухааны салбарт суудал бөглөж байна гэсэн шүүмжлэл үнэний ортой гэдгийг нуугаад яахав. Эмч хүн өргөсөн тангарагаа биелүүлж чадахгүй байгаа нь олон шалтгаантай.

Нэгдүгээрт нэг эмч, сувилагч, асрагч нарт ногдох өвчтөний тоо хэтэрсэн, утасгасан цагаар байнга ажиллаж байгаа ч цалин нэмэгддэггүй. Эмчийн ачаалал их байдаг ч нийгмийн асуудлыг ч шийдэх талаар төр гараа ч хөдөлгөхгүй байгаа. Энэ салбарыг хэтэрхий орхиж улс төрийн томилгоо хийгдэх болсон гээд шалтгаан олон. Хэтэрсэн их ажлын доороос гарахгүй байгаа хүмүүс хүн бүхэнтэй инээмсэглэж харьцана гэдэг бараг л боломжгүй зүйл.

өвлийн улиралд 1-2 дугаар сард томуу, томуу төст өвчний дэгдэлт хамгийн их үед эмнэлэгт дадлагын оюутнууд шиг хэрэгтэй зүйл байхгүй гэнэ. Зарим хүүхдүүдээ кори­дорт хэвтүүлээд нэг сувилагчид хэтэрсэн их ачаалалтай бол­дог. Гэтэл энэ цаг үед өнөөх ирээдүйн эмч нарыг л дайчилдаг бол­чих­вол тун ч хэрэгтэй. Тэрнээс биш зуны улиралд хоосон ша­хуу эмнэлэгт “тааз ширтэж” дадлага хийх нь ач холбогдлын хувьд ямар байх нь ойлгомжтой.


Нөгөө талаар ирээдүйн эмч нарыг энэрэнгүй сэтгэлтэй, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэдэг болгож төлөвшүүлэх тал дээр юу ч хийхгүй байгаа. Эрүүл мэндийн салбарт ажиллахаар суралцаж буй оюутнуудыг сайн үйлсийн аянд нэгдэж, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцуулж өвчтөнөө хайрлах, энэрэх сэтгэхүй суулгах шаардлагатай байгаа юм. Гэтэл өнөөх л “гажиг” гэж хэлж болохуйц тогтолцоогоороо онол, онол бас дахин онол гэсэн зарчимтайгаа зууралдсаар байгааг нуугаад яахав.

Дадлагад хэддүгээр курст сурч байгаагаас шалтгаалаад эмнэлэгүүдэд дадлага хийдэг. Гэтэл тухайн дадлагад гарах хугацаа нь эмнэгүүд ид ачаалалтай байх үед таарах нь ховор. Тухайлбал, өвлийн улиралд 1-2 дугаар сард томуу, томуу төст өвчний дэгдэлт хамгийн их үед эмнэлэгт дадлагын оюутнууд шиг хэрэгтэй зүйл байхгүй гэнэ. Зарим хүүхдүүдээ кори­дорт хэвтүүлээд нэг сувилагчид хэтэрсэн их ачаалалтай бол­дог. Гэтэл энэ цаг үед өнөөх ирээдүйн эмч нарыг л дайчилдаг бол­чих­вол тун ч хэрэгтэй. Тэрнээс биш зуны улиралд хоосон ша­хуу эмнэлэгт “тааз ширтэж” дадлага хийх нь ач холбогдлын хувьд ямар байх нь ойлгомжтой.

Хэрвээ эмнэлэгт хөл тавих зай­гүй үед оюутнууд нэгдсэн журмаар сайн дураар дадлагад гар­даг болчихвол ёстой жинхэнэ практик дадлага болно. Ганц ана­гаах ч биш улс орон даяар онцгой тохиолдолд бусад салбарын оюут­нуудаа хүмүүнлэгийн сайн дурын ажилд дайчилдаг байвал зүгээр байгаа юм. Яг одоо бага насны хүүхэд болон 18-30 насны иргэдийн дунд улаан бурхан өвчний халдвар ихэссэний улмаас эмнэлгийн ачаалал огцом нэмэгдэж, эмнэлгүүдийн бүх эмч, сувилагч нар амсхийх завгүй 24 цагаар ажиллаж байгаа. Яг энэ л үед нь л ирээдүйн эмч нараа ажилд сургаад авдаг байж яагаад болохгүй гэж.

Ирээдүйн эмч болох гэж суралцаж байхад нь төлөвшүүлж, сургаж чадаагүй байж, сүүлд эмч болсон хойно нь нийгмээрээ нийтээрээ алтан гарт эмч биш алуурчид бэлтгээд байна гээд толгой сэгсэрч суух хэрэг юун. Бодит нөхцөл байдалтай нүүр тулж, хүнийг хайрлах энэрэх өрөвдөх сэтгэлтэй болсноор эмчийн ёсзүй, тангарагаа уландаа гишгэхгүйн лавтай.

 

Эх сурвалж:www.mminfo.mn