Реппер Gee чөлөөт цагаа спорт залаанд өнгөрүүлэх дуртай. Тэр дундаа сагсан бөмбөг, фитнессээр хичээллэдэг юм. Тэрбээр Монголын шигшээ багуудыг дэмждэг бөгөөд өнгөрсөн арванхоёрдугаар сард “Спрайт (D)” лигийг нэг ч хожигдолгүй тэргүүлсэн найзын маань эзэмшдэг “Сити инфо” баг улирлаа тэргүүлжээ хэмээн бичиж байсан. Реппер Gee-гийн нууцлаг найзыг бид олж мэдлээ.

Уг найз нь бол “Тэнгэрийн модун” ТББ-ын тэргүүн Г.Батхүү бөгөөд өнгөрсөн есдүгээр сараас тус багийг эзэмшиж байгаа гэнэ. Реппер Gee-гийн хувьд спортод элэгтэй найзынхаа багийг дэмждэг гэнэ шүү. Бизнесмен Г.Батхүү залуугийн хувьд урлаг, спортод элэгтэй нэгэн байх нь.

Түүний тухай сүүлийн үед ийм тийм хүүхэнтэй учирч байна гэх мэдээлэл гарах болсон. Бид энэ талаарх үнэн зөв мэдээлэл болон бизнесмен Г.Батхүү чөлөөт цагаа хаана өнгөрөөж, юу хийж байгаа талаар эргэн хүргэх болно.

 

Т.Буянаа