\

Ажиллаж, хөдөлмөрлөн хөлсөө дуслуулан олсон мөнгө амттай байдаг. Гэтэл өнөөгийн нийгэмд амар хялбар аргаар мөнгө олж амьдралаа залгуулах хүсэлтэй болсон залуус олон болжээ.

Хамгийн энгийн жишээг дурдахад, өглөө автобусанд суугаад явахад ямар нэгэн хүн түрүүвч, утсаа алддаг. Хэдхэн хоногийн өмнө нийтийн тээвэрт зорчиж явтал "чи авчихлаа утсыг минь өг" гэх эмэгтэй хүний дуугаар нэг залуу шахалдсан олны дундаас "би буух байжээ, холд" гэсээр бууж одсон юм. Гэтэл өнөөх эртэй хамт явсан залуу эмэгтэйн гар утсыг аваад буусан нь тэр аж. Утас руу нь залгатал нэгэн эрэгтэй авсан бөгөөд дөрвөн зам дээрээс ирээд ав гээд таслав. Үүнээс харахад л хулгайг бүлэглэж хийдэг болсон нь тод харагдаж байгаа юм. Улаан цагаан хүний эд зүйлсийг авчихаад тэндээс ирж ав хэмээн дуудаж байх нь аймшигтай. Үнэтэй утас, мөнгөтэй түрүүвчээ алдсан хэн ч хэлсэн газар нь гүйгээд очих нь тодорхой. Харин үүний цаана амь насанд аюултай эрсдэл ч хүлээж мэдэх.

Томчууд бага насны хүүхэд, эмэгтэйчүүдийг хулгайн гэмт хэрэгт уруу татаж оруулах явдал буурахгүй байгаа юм. Энэ оны гуравдугаар сарын байдлаар хулгайн гэмт хэрэгт сэжигтэн, яллагдагчийн 115 нь хүүхэд, 15.8 хувь буюу 532 нь эмэгтэйчүүд байна.

 

4909 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 174 хэргээр буурчээ. Гэмт хэргийн илрүүлэлт 53.4 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 0.1 пунктээр дээгүүр байна. Гэмт хэргийн улмаас 1583 хүн гэмтэж осолдож, 119 хүн нас барж, төр ард иргэдэд 14.8 тэрбум төгрөгийн хохирол учруулсны 3.7 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ.

Бүртгэгдсэн гэмт хэргийн 37.8 хувийг хулгайн, 23.8 хувийг хүний эрх, эрх чөлөөний эсрэг, 10.6 хувийг залилан, 6.4 хувийг танхайн, 4.5 хувийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг хэрэг тус тус эзэлж байна. Үүнээс харахад хулгайн гэмт хэрэг гаарч байгаа харж болно. Буурах өссөн үзүүлэлттэй гарч байгаа нь харамсалтай.