Өнөөдөр аргын тооллын 2016 оны дөрөвдүгээр сарын 27. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Хаврын адаг хар луу сарын Билгийн тооллын 20. Буд гараг. Гар одтой, 7 шар мэнгэтэй шарагчин туулай өдөр. Өдрийн барилдлага: Рашаан. Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй. Өдрийн наран 5 цаг 47 минутад мандан, 19 цаг 59 минутад жаргана.

Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.