Саяхан л гадаадаас 750 сая ам.долларын зээл авч дотоод бондынхоо өр төлбөрийг нимгэлсэн Засгийн газар дотооддоо 400 тэрбум төгрөгийн бонд гаргаж иргэдийн 1072 ширхэг хувьцааны 30 хувь буюу 322-ыг нь 300 мянган төгрөгөөр худалдаж авахаар боллоо.

Энэ нь мөнгөний хосдолд орсон иргэдийнхээ амьдралыг гэхээсээ илүү сонгуулиа бодсон шийдвэр боллоо гэж эдийн засагчид шүүмжилсээр байна. Бүр Ерөнхий сайдын ахлах зөвлөх Баабар ч үүнийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн юм. Тэрээр “Засгийн газар 1072 хувьцаанаас худалдаж авна гэдэг тэнэглэл. Тэнэглэлд хязгаар үгүй. Ард түмэн маргаашийг нь дээрэмдэж байгааг мэдэхгүй. Мэдсэн ч тоохгүй байна. Хүн тоохоо болиод үнс болчихсон нүүрсний газар дор буй ордыг хувьцаалж тараагаад эргүүлж худалдаж авна гэдэг тэнэглэл” хэмээн хэлсэн үг нь цахим орчинд олны анхаарлыг татаж байна.

Мөн эдийн засагч Ч.Хашчулуун “Өнөөдрийн байдлаар Тавантолгойн үйл ажиллагаа ашигтай биш, нүүрсний үнэ унасан, компани их хэмжээний өртэй байгаа нөхцөлд Засгийн газар иргэдийн хувьцааны тодорхой хувийг мөнгө болгож байгаа нь өөртөө маш том дарамтыг бий болгож байна. Сонгуулиар бэлэн мөнгө тараах нь буруу гэж өнөөгийн эрх барьж буй Засгийн газар шүүмжилж байсан бол эргээд бэлэн мөнгө тараах байдал руугаа орлоо. Засгийн газрын энэхүү шийдвэр цаг үеэ олсонгүй. Учир нь, иргэдэд эзэмшүүлсэн 1072 хувьцаанд ашиг хуваарилах хугацаа, нөхцөл нь бүрдээгүй, засагт иргэн бүрт 300 мянган төгрөг тараах мөнгө байхгүй. Ер нь эдийн засгийн хувьд сайн арга хэмжээ биш, сонгуультай холбоотой болчимгүй шийдвэр боллоо” хэмээнбайр сууриа илэрхийлжээ.

Ийнхүү шүүмжлэл дагуулж буй шийдвэрээ Засгийн газар өнөөдрөөс хэрэгжүүлж эхлэх юм. 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн Монгол Улсын иргэн бүрт 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлсэн. Түүнээс хойш тодорхой тооны иргэдэд буюу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнуудад хувьцаагаа тэтгэвэр тэтгэмж, сургалтын төлбөр хэлбэрээр хүртчихсэн. Харин одоо 2.4 сая иргэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг эзэмшиж байгаа ажээ. Засгийн газар зөвхөн 18-аас дээш насны иргэдийн хувьцааг худалдан авах бөгөөд хувьцаагаа зарах боломжтой 1.6 сая хүн байна гэж тооцжээ. Тэд өнөөдрөөс хувьцааныхаа 30 хувийг зарах хүсэлтээ гаргаж болох юм. Иргэдийн хүсэлтийг арилжааны банкаар дамжуулан авах ажээ. Арилжааны банкууд иргэдийн хүсзлтийг хүлээн авч Монголбанкны үндэсний цахим гүйлгээний төвөөр дамжуулан Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газарт өдөр бүр хүргүүлэх юм байна. Үүнээс хойш долоо хоногийн дотор 300 мянган төгрөг тухайн иргэний дансад орно гэдгийг УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд хэллээ.

Одоогоор ид шидийг нь үзээгүй байгаа хувьцааныхаа 30 хувийг зараад мөнгөтэй болох, хууль зөрчиж бэлэн мөнгө тараагаагүй ч иргэдийн саналыг татах арга олсон хүмүүст өнөөдөртөө сайхан санагдах байх. Гэвч энэ нь маргаашийн зовлон гэдгийг бодох хэрэгтэй. Уг нь сонгуулийн үеэр улстөрчид гудсан дороо нуусан мөнгөө ил гаргаж эдийн засагт мөнгөний нийлүүлэлт нэмэгдэх давуу талтай байж болох. Гэтэл Засгийн газар сонгууль угтаж өөрөө нэмэгдүүлэн бэлэн мөнгө тарааснаас өөрцгүй бодлого хэрэгжүүлэхээр боллоо. Ингэснээр сонгууль эдийн

УИХ-ын дарга З.ЭНХБОЛД:-Хувьцаагаа зарах боломжтой 1.6 сая хүн байна гэж тооцож байгаа. Тэдний яг хэд иь зарахыг бид мэдэхгүй. Маягтыг бөглөснөөс хойш долоо хоногийн дараа өөрийн тань дансанд мөнгө ороод зхэлнэ. Ийм төлөвлөгөөтэй байгаа.
"Өдрнйн сонин"

Ерөнхий сайдын ахлах зөвлөх БААБАР: 2008 онд олсноо тараасан, 2012 тараасан, одоо байхгүйгээ тараагаад эхэллзэ Хорвоо чи Монголын зовлонд цадах болоогүй юу.

Эдийн засагч Ч.ХАШЧУЛУУН: Засгийн газрын энэхүү шийдвэр цаг үеэ олоогүй. Учир нь, иргэдэд эзэмшүүлсэн 1072 хувьцаанд ашиг хуваарилах хугацаа, нөхцөл нь бүрдээгүй, засагт иргэн бүрт 300 мянгыг тараах мөнгө байхгүй. Ер нь эдийн засгийн хувьд сайн арга хэмжээ биш, сонгуультай холбоотой болчимгүй шийдвэр боллоо” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

засаг эерэг бус сөрөг нөлөө үзүүлэх нь тодорхой болов. Өмнө нь сонгуулиар байгаа мөнгөө тараадаг байлаа. Дараа зээл авч тараадаг болсон. Харин одоо бүр байхгүй мөнгийг тараадаг болов. Алаагүй баавгайн арьсыг хуваах бус бүр төрөөгүй байвгайн арьсыг хуваах нь тэр.

Сонгууль болдгоороо болно. Амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Энэ талаар УИХ-ын гишүүн Р.Амаржаргал онцолжээ. Тэрээр “Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн идэвхжил суларснаас үүдэн Монгол улсын гадаад худалдааны эргэлт огцом буурч, төлбөрийн тэнцэл болон төсвийн алдагдлыг нэмэгдүүлэхэд нөлөөлж байна. Монгол улсын хувьд урсгал дансны тэнцлийн тогтворгүй байдал нь ирээдүйд гадаад валютын нөөц болон гадаад өр төлбөрөө төлөхөд ихээхэн хүндрэлтэй байдлыг үүсгэхээр байна. Мөн дотоод эрэлт буурсантай уялдан эдийн засгийн бодит салбар зогсонги байдалтай байна.

Чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэж байгаа нь Банк, санхүүгийн салбарт эмзэг байдлыг үүсгээд байна. Ийм нөхцөлд Монгол Улсын Үндсэн хуулийн хүрээнд иргэд маань сонгох, сонгогдох эрхээ эдэлж ард түмний хүсэл зорилгыг илэрхийлэгч байх учиртай УИХ-аа эмхтгэнэ. Төрөл бүрийн мэргэжил, нийгмийн давхаргын төлөөлөл УИХ-д орж ирэх нь буруу биш ээ. Гагцхүу сонгуульд дэвшиж байгаа нам, эвсэл, бие даагчдад тулгамдсан асуудлыг ойлгож шийдвэрлэх арга замыг олоход нь тус дэм болох үүрэгтэй институц бүтэц болон улс төрийн бодлого агуулсан тогтолцоо маш сул байгаа нь дээрх эдийн засгийн хүндрэлийг улам даамжруулахаар байна. Иймд төрийн институцийн тогтолцоог сайжруулах үүднээсулстөржилгүйгээр
мэргэжлийн Засгийн газар байгуулах шаардлага тулгарч байна” гэж өөрийн цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийллээ.

 

С.ШИЙЛЭГТӨМӨР

/АРДЫН ЭРХ сонин/