Телевизийн сувгуудаар бөөрний, үе мөчний, толгойны, өвчин намдаах, ханиадны, урьдчилан сэргийлэх витаминуудын олон янзын реклам сурталчилгаа гарч байдаг. Энэ бүхэн нь эмийн тухай хууль болон жорын хяналтыг зөрчиж байгаа гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

Дээрхи эмийн бүтээгдэхүүнээс иргэд авч уух нь жорын хяналтыг алдагдуулсан мөн тухайн өвчнийг хүндэрсэн үедээ биш зөвхөн урьдчилан сэргийлэх болон өвчин дөнгөж эхлэх үед уувал үр дүнтэй эм бэлдмэлүүд ихэнх нь байдаг байна. Харин телевиз үзэгчид тухайн сурталчилчилж байгаа эмийг сайн үр дүнтэй хэмээн авч уух нь олонтой. Яагаад гэвэл ухуулга сурталчилгаа үзэгч хүмүүст ихээхэн нөлөөлдөг нь судалгаагаар харагддаг. Мөн тухайн эмийг үнэхээр өвчингүй болгодог, илаарширан, идгэрдэг гэж сурталчилдагт байгаа юм. Уг нь хүн өдөрт 3-аас илүү эм ууж болдоггүй мөн эмчид үзүүлж шаардлагатай бол жор бичүүлэн эм уух ёстой байдаг. Мөн сурталчилж байгаа эм дотор сэтгэцэнд нөлөөх, өөр эм давхар уудаг бол харшлах, дооз өндөртэй, эмийн жор нь давхардах зэрэг олон талын сөрөг үр дагавартай байдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байгаа юм.

Өнөөдрийн хэмжээнд 700 орчим эмийн сан үйл ажиллагаагаа явуулдаг байна. Гэвч эдгээр эмийн сангийн байрлал, орчин, байрны хувьд шаардлага хангаддаггүй зэрэг мэргэжлийн хяналтын хяналт, шаардлага хуулийг бүрэн биелүүлдэггүйг хэлээд шаардлагатай хангаж ажиллаж эмийн сангийн хувьд тун цөөхөн гэдгийг хэлж байсан юм. Мөн агуулах, эмийн зөв зохистой газрын хадгалалт зэрэгт хангалтгүй бид шаардлага, хяналт тавьдаг ч байрны хэмжээ зэргээс болоод зөрчил, дутагдалаа бүрэн арилдаггүйг хэлж байсан юм. Мөн импортоор орж ирдэг олон орны ижил төрлийн эм нь янз бүрийн үнэтэй энэ нь тухайн байгууллагын эрх бид үүн дээр хяналт тавих эрхгүй гэдгийг хэлсэн юм.

Иргэд эм худалдан авахдаа хадгалалтын горим харах тэр дундаа зөвхөн эмчид үзүүлэн эмч бичүүлэн авч уух, эм зүйчээс эм худалдан авахдаа эмчийн бичиг, жортой тулган үзэж авч байх нь эрсдэлээс өөрийгөө хамгаалж байгаа юм. Мөн интернэт болон захаас эм болон биологийн идэвхит бүтээгдэхүүн зэргийг худалдан авахгүй байх нь өөрийн эрүүл мэндийг сахин хамгаалж байгаа гэдгийг санаж байх нь зүйтэй юм. Телевизийн сувгуудаар гарах сурталчилгааны эмийг худалдан авахдаа эмчээс зөвлөгөө авч, жор бичүүлэн уух нь зүйтэй гэдгийг онцлон хэлж байна.

М.Буянжаргал