Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг батлан хэрэгжүүлж байгаа нь манай орны хөгжил дэвшил дэх нэн чухам алхам билээ. Гэсэн хэдий ч ажилгүйчүүдийн дунд эмэгтэйчүүдийн эзлэх хувь нэмэгдсээр, тэдний улс төр болон шийдвэр гаргах төлөөлөл төдийлөн нэмэгдэхгүй, хүний хөгжлийн үзүүлэлтүүд буурч, жендерийн ялгавартай хүчирхийлэл нэмэгдэж буурах үзүүлэлт харагдахгүй байгаа юм.

Эмэгтэйчүүдийн эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх эмэгтэйчүүд, охидын эрүүл мэнд боловсрол, эрхийг хамгаалах ялангуяа гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зэрэг бодлого, зорилт, үйл ажиллагаануудад анхаарах гол юм.

Дэлхийн улс орнуудын тэргүүн нар 1995 онд Бээжин хотноо хуралдсан дэлхийн эмэгтэйчүүдийн 4 бага хуралд оролцон тус хурлаас тунхагласан бодлого, хөтөлбөрүүдийг өөрийн орны онцлог, хөгжилд нийцүүлэн шинэ зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхээр зорин ажиллажээ. Үүнээс хойш 25 жил өнгөрч, 2014 онд АНУ-ын Нью-Йорк хотноо “Бээжин+20” болон 2015 онд Мянганы Хөгжлийн Зорилтуудыг дүгнэн цэгнэж, хөгжлийн явцад гарсан ололт, амжилт амжилтаа бататгах, сургамж алдаан дээр суралцан улмаар шинэ “Тогтвортой Хөгжлийн Зорилтууд”-ыг 2016-2030 хүртэл дэвшүүлсэн юм.

Манай улсын өнөөгийн нийгэмд зохицуулан үр өгөөжтэй хэрэгжүүлэхэд жендэрийн шударга байдал тогтоох хариуцлагын тогтолцооны асуудал онцгой чухал болж байгааг онцлох нь зүйтэй. Харин үүнд анхаарлаа хандуулж хавар болж өнгөрсөн зөвлөлдөх чуулга, уулзалтаар жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиар дараах тайлан, илтгэлийг 2 жил тутамд УИХ-д хүргүүлж дүгнэлт гаргуулахаар заасан байсныг мөн л тодотгон яриад өнгөрсөн.

Үнэхээр манай улсад жендерийн эрх тэгш байдлыг алдагдаж байгаа тоо баримтыг дэлгэн харуулсан.

Тодруулбал төрийн албанд 180,000 хүн ажиллаж байгаагийн 60 хувь нь эмэгтэйчүүд ажиллаж байгааг хэллээ. Харин бусад салбарт буюу эрүүл мэндийн салбарт 87 хувь эмэгтэйчүүд эзэлж үйлчилгээний салбарт 70 хувь бол боловсролын салбарт 84 хувийг эмэгтэйчүүд үүрэг хариуцлага өндөр байгаа харагдаж байна. удирдах албан тушаалтанд 40 хувийг эзэлж байна. Мөн Манай улсын парламент дахь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо 14,5 хувь байгаа юм.

М.Буянжаргал