Хүүхдийн хөдөлмөр нь эдийн засгийн хөгжлийг сааруулах, ажилгүйдлийг хэвээр үлдээх, ядуурлыг гүнзгийрүүлэх, хөдөлмөрийн чадвараа алдах зэрэг олон олон сөрөг нөлөөг дагуулж байдаг тиймээс хүүхдийн хөдөлмөрийг таслан зогсооход бүх шатны байгуулагууд болон иргэн бүрийн оролцоо чухал юм.

Манай улсад хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхэлх болон тэр дундаа гуйлга гуйх, тэрэг түрэх, машины үнэртүүлэгч зарах зэргээр хүний доор ажилдаг нь тогтоогдсон энэ асуудалд холбогдох байгууллагууд шат дараалан ажил хийдэг ч хэрэгжилт нь сул байдаг. Насны хувьд авч үзвэл 0-18 насны хүүхдүүд багтсан байгаа юм. Үүнд нялх нярай хүүхдийг гараас гар дамжуулан гуйлга гуйлгах, худалдаа наймаа хийлгэх зэрэг багтдаг байна. Эдгээрийн цаана томчууд олсон мөнгийг нь хураан авдаг байна.

Тиймээс аж ахуйн нэгж байгууллагууд болон иргэн бүр насанд хүрээгүй хүүхэд ажил авахгүй, хийлгэхгүй байх нь чухал байгаа юм. Мөн туслах ажилтан болон юм заруулж байгаа болон аж ахуйн нэгж байгууллага болон иргэдийг цагдаагийн газар мэдэгдэх зүйтэй байна. Ингэж иргэн бүр оролцвол байгууллага болон даварсан эцэг, эхчүүд болон гараас гар дамжин гуйлга гуйх иргэд үгүй болох юм.

2016 онд хүүхдийн эрхийн тухай, хүүхэд хамгааллын тухай 2 хуулийг УИХ-аар баталж, хүүхдийн эрхийг хамгаалах, гэр бүлд суурилсан хүүхэд хамгааллын тогтолцоог бүрдүүлж, бэхжүүлэх хууль эрх зүйн орчин бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Насанд хүрээгүй хүнийг хориглосон ажлын байрны жагсаалтанд барилгын салбарт дахь бүхий л ажилд хүүхдийг ажлуулахийг бүрэн хориглосон заалтыг оруулсан байна.

Хориглосон ажлын байранд архи согтууруулах ундаагаар худалдаалах газруудад хүүхэд ажиллуулах, гудамжанд явуулын байдлаар худалдаа хийх зэргийг оруулсан байна. Үүнд мэргэжлийн хяналтын газар хяналт тавьж ажиллах юм байна. Цаашид хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг таслан зогсооход бүх шатны байгууллагууд болон иргэн бүрийн оролцоо маш чухал гэдгийг онцолж байлаа. Харин хууль 9 сарын 1-нээс хэрэгжиж эхлэх байсан одоогоор зогссон хууль баталж гаргаагүй байгаа юм.

Хүүхдүүд аюултай, хортой эсвэл тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр эрхэлж байгаагийн гол шалтгаан нь нийгэм эдийн засгийн тогтворгүй байдал, улс орны үнэт баялаг болсон хүний хөгжлийн цогц бодлогогүй, эцэг эхийн үүрэг хариуцлага сул зэрэг асуудлуудтай холбоотой. хүүхэд насанд хүрэгчидтэй ижил цагаар буюу өглөө 8:00-22:00 цаг хүртэл ажиллаж өөрөөр хэлбэл хүүхдүүд долоо хоногт 60 ба түүнээс дээш цаг ажиллаж байгаа нь тогтоогдсон байна. Насанд хүрсэн барилгын туслах ажилтан сард 600 мянга ба түүнээс дээш төгрөгийн цалинтай ажиллаж байхад хүүхдүүд 250-600 мянга хүртэл төгрөгийн цалин авдаг байна. Гэтэл ажиллах цаг, нөхцөл нь насанд хүрсэн ажилчидтай ижилхэн байдаг. Мөн өдрийн цайны цаг нь 30 минутаас нэг цаг орчим л байх жишээтэй. Хамт ажиллаж буй хүмүүс нь хүүхдийн эрх зөрчигдөж байгаад анхаархдаггүй юм.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хэлж буйгаар Төрийн хяналт шалгатын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 51.2-т заасан үндэслэлээр шалгалт явуулахаас 5 хоногийн өмнө аж ахуйн нэгж, байгууллагат шалгалтын удирдамжийг хүргүүлдэг учраас аливаа зөрчлөө нуун далдлах боломжийг бүрдүүлчихдэг гэдгийг хэлж байлаа. Хүүхдүүдийн нэг хэсэг нь ихэвчлэн зуны амралтаараа банкны зээл барагдуулах, ээж аавынхаа тавьсан өрийг дарах, гэр бүлийн амьжиргааг залгуулах зорилгоор хөдөлмөр эрхэлдэг байна. Дийлэнх хүүхдүүдийн 16% нь сургууль завсардсан хүүхдүүд байдаг байна.

Мөн биеэ үнэлэх байдал сүүлийн жилүүдэд хэт залуужсан, ялангуяа 13-17 насныхан охид нилээдгүй хувийг эзэлж байгаа гэсэн мэдээллийг холбогдох байгууллагаас хэллээ. Хууль батлагдсанаар эцэг эхчүүдийн үүрэг хариуцлага хамгийн өндөрт тавигдах юм.

М.Буянжаргал