2016 оны УИХ-ын сонгуулиар нэр дэвшиж, кампанит ажлаа өрнүүлж буй эмэгтэйчүүдийн талаар “Улс төрд хүн бүрт тэгш боломж бий юу?” хэмээх асуултад хариулсан Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн нь Канад улсын гадаад хэргийн яамны санхүүжилтээр бүтээсэн “Тэгш боломж” баримтат кино олон нийтэд хүргэсэн юм.

Тус баримтат кинонд МАН-ын гишүүн Б.Саранчимэг, АН-ын гишүүн Ц.Оюунгэрэл, МАХН-ын гишүүн Л.Сэлэнгэ, ИЗНН-ын гишүүн Д.Бадамханд, бие даан нэр дэвшигч М.Нарантуяа, ХҮН-ын гишүүн Б.Мөнхсоёл гэсэн 6-н эмэгтэйн сонгуульд нэрээ дэвшүүлэхээс эхлэн сонгуулийн өдөр хүртэл кампанит ажлаа хэрхэн өрнүүлж, ямар саад бэрхшээлийг даван туулж байгаа түүхийг харуулжээ.

Тус түүхээс сэдэвлэсэн баримтат кинонд мөн засаглал, улс төр, жендэр, эдийн засаг, иргэний нийгмийн олноо хүндтэй зүтгэлтэн, мэргэжилтнүүдийн тайлбар яриаг шигтгэж өгсөн байлаа. Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн нь Канад улсын гадаад хэргийн яамны санхүүжилтээр “Сонгуульд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих” хөтөлбөрийг 2015 оны 12 сараас хэрэгжүүлсэн байна. Хөтөлбөрийн хүрээнд эмэгтэй нэр дэвшигчид, улс төрийн намын удирдлагууд болон иргэний нийгмийн төлөөлөгчидтэй хамтран эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоог дэмжихээр ажиллаж байгаа юм.

Тус кино дуусахад сонгуулийн сурталчилаанд өөрийн биеээрээ оролцож гишүүд ирсэн зочид, төлөөлөгчдын асуултанд хариулт өгч дараагийн сонгуульд өрсөлдөх эмэгтэйчүүд юунд ихээхэн анхаарах, улмаар шийдэх гарцыг хайх, иргэдтэй уулзахад хэрхэн хүлээн авдаг талаар ярилцсан юм.

Сонгуулийн сурталчилгаанд явахад тохиолдсон бэрхшээл, санхүүгийн хүнд байдалд орж байсан талаар болон хандивын мөнгө цуглуулах гэдэг хамгийн том асуудал байсан гэдгийг тодотгон хэлж байлаа. Мөн ухуулагч нарт ихээхэн хэмжээний мөнгө өгдөг. Харин үр өгөөж нь “бага” үүнийг өөр жишиг, тогтолцоонд оруулах зүйтэй гэдгийг хэлж байлаа.

Тэдний хэлж буйгаар сэтгүүлч нарыг дуудан мэдээ бэлтгэсэн тэрхүү мэдээ үзсэн иргэдээс хандивын мөнгө цугларсан. Сурталчилгаанд явж байхад иргэд танихгүй та аль намаас нэр дэвшигч, хэн гэдгийг асууж байсан гэдгийг хэллээ.

АН-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Тойрог дээр ажиллахад хөдөө, орон нутгийн сонгогчдын боловсрол маш бага байсан. Иргэд улсын төсвийг хаанаас бүрдүүлдэг, юунд зарцуулдаг тэрийг хэн шийддэг вэ гэдгийг мэддэггүй байсан. Тухайлбал тэтгэмжийн мөнгийг гишүүд хувиасаа өгдөг гэж боддог байсан хүмүүс бий. Хэдийгээр би ялагдсан ч гэсэн энэ удаагийн УИХ-ыг сонгуульд өрсөлдсөн тойрогтоо сонгогчдодоо улсын болон хувийн мөнгийг ялгаж салгах хэмжээний төсвийн боловсрол олгосон гэж бодож байна” гэж хэллээ.

Сонгуульд нэр дэшигч МАХН-ын гишүүн Л.Сэлэнгэ хэлэхдээ хандивын мөнгө цуглууах нь хүндрэлтэй байсан. Гэр бүлийн хүрээнээсээ цуглуулсан. Иргэд аль намаас хэн гэдгийг минь их асууж байсан хэмээн хэлсэн.

Мөн парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд эмэгтэйчүүд зөвхөн нэр дэвшээд зогсохгүй ялалт байгуулах боломжит тойрогт өрсөлдөх нь чухал байна. Ялалт байгууллахгүй, нэр дэшигчдээ сонгогдох ямар ч боломжгүй тойрогт хуульд заасан квотыг л биелүүлэх зорилгоор хуваарилдаг нь ихээхэн нөлөөлсөн гэдгийг ч хэллээ.

Үүнээс үзэхэд сонгуулийн үеэр эмэгтэй нэр дэвшигчдийн бодлого, үзэл бодлыг олон нийтэд хангалттай хүргээгүй бөгөөд хэвлэл мэдээлэлтэй хэрхэн харилцах, хэрхэн сайн мессэж боловсруулах тухай сургалт нь оролцогчдод хамгийн үр ашигтай гэдэгт санал нийлж байлаа.

 

М.Буянжаргал