​Сайн байна уу. Би 33 настай. Нэг охинтой эмэгтэй хүн өөрийгөө бодож амьдрах уу, хүүхдээ бодож амьдрах уу? Манай нөхөр айлын бага, эрх дураараа, хүний нүдэнд сайн хань сайн аав шиг харагдаж чаддаг. Бид 2 байхгүй бол амьдарч чадахгүй юм шиг л гадуур ярьж явдаг.

Тэгсэн мөртлөө гэртээ ямарч орлого байхгүй, миний хамаг юмыг ломбардаад дууссан. Саяхан 4 сар гадаад яваад ирсэн. Нэг сар холбоо барьж байгаад л сүүлийн 3 сар таг болсон. Тэгсэн нэг өдөр надруу монголд ирсэн байна гээд утсаар ярьсан. Охин бид 2 их гомдсон байсан болохоор уулзахгүй гээд явуулсан. Одоо 20-оод хонож байна. Сураг байхгүй. Өөрийгөө бодоод салъя гэхээр охин маань муу ч гэсэн төрсөн эцгээс сайн хүн байхгүй шдээ ээжээ. Та бид 2-г одоо гомдоож байгаа ч гэсэн та тэвчээд амьдарвал охин нь том болоод ээжийгээ жаргаанаа гэх юм. Охин маань хүнтэй суухад аав ээж нь охиныг минь нүд үзүүрлэх вий гэж айх юм. Энэ эрчүүд яагаад өнөө маргаашийн зугаагаа бодоод үр хүүхдийнхээ ирээдүйд санаа зовдоггүй байнаа. Ажил гэр охин гэж гүйсээр байтал миний залуу нас минь хөөрхийлөлтэй юм шиг хааяадаа санагдах юм. Охиноо хөтлөөд гадуур алхаж байхдаа л хамгийн их тайвширдаг даа.

Намайг ааваас нь салахад охинд маань хүнд дарамт болох вий дээ гэж айж байна. Та бүхэн миний оронд байсан бол яах байсан бэ? Бид 2 энэ удаа салж тусдаа байгаа юм бишээ. Манай нөхөр ингээд л яваад өгдөг юм. Ирэхэд нь би охиноо бодоод л хүлээж авдаг байсан одоо залхаж байнаа.