Сурлагын голч дүн нь 2-оос дээш байгаа оюутнууд сургалтын зээлд хамрагдах боломжтой боллоо. Энэ зээлийг барьцаагүй олгох юм байна. 

Сургалтын төрийн сангийн зээлийг өмнө нь оюутан бүр авч чаддаггүй байсан бол өнөөдрөөс эхлэн боловсролын зээлийн санд хамрагдах боломжтой болжээ. 

Тодруулбал, Тухайн оюутны голч дүнг харгалзан банкаар дамжуулан бага хүүтэй зээл олгох юм. Боловсролын сангийн зээлийн дарга: Лхагвасүрэнгийн ярьж байгаагаар "МУ-ын Засгийн газрын 2016 оны 111-р тогтоолоор боловсролын сургалтын төрийн сан боловсролын зээлийн сан өргөжиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Дотоодод суралцаж байгаа Их дээд сургуулийн оюутан залуучуудад сургалтын төлбөрөө банкаар дамжуулаад маш бага хүүтэйгээр сургалтын төлбөрөө төлөх ийм сайхан боломж нээгдэж байгаа юм.

Дээд боловсролын байгууллагууд бол сургалтын төлбөрөө авч чадахгүй оюутан залуусыг явуулсаар байгаад нилээд уддаг. Өнгөрсөн жилийн хамгийн сүүлд хийсэн бидний судалгаагаар таван сар гэж байхад 80 орчим хувь нь төлбөрийн ямар нэгэн асуудалтай байсан. Иймээс төлбөрийн асуудал шийдэгдэж байна. Дипломоо барьцаалаад төрийн сангаас авдаг байсан нь больж тухайн оюутны хариуцлагыг өндөржүүлсэн банкаар дамжуулсан зээлийг олгож байгаагаараа үнэхээр давуу тал үүсэж байгаа нь үнэхээр давуу тал үүснэ" гэж үзэж байна. 

Зээлийн сангаар суралцах оюутнуудын хувьд диплом барьцаалах гэдэг ойлголтгүй болно. Шинэ журмаар оюутны хөгжлийн зээлд хамрагдсанаар өөр журмаар явах болно хэмээн хэллээ.

Боловсролын зээлийн санд төвлөрсөн мөнгөний хэмжээгээр зээлээ олгоод явна. Зээл авах шаардлагагүй оюутан байж болох учраас одоогоор хичнээн оюутанд зээл олгоно гэсэн нарийн тооцоо гараагүй байгаа гэж Боловсролын яамнаас хэлж байна.  

М.Буянжаргал