Жое бүсгүйг автобусанд суухад түүнийг хүмүүс гайхан харж, хүүхдээ хэзээ төрүүлснийг асууж байлаа. Түүний том гэдэс нь жирэмсэнээс биш өөр шалтгаантай гэдгийг хэн ч мэдээгүй байсан юм.

Тэрээр элэгний хатууралтай болсноор жирэмсэн хүн шиг том гэдэстэй болсон байна. Тэрээр 3 долоо хоног тутамд нэг удаа эмнэлэг явж хэвлий хэсгээсээ шингэнээ гадагшлуулдаг. Харин энэ усаа авахуулахад тийм ч ихээр өвддөггүй гэнэ. Нэг удаад тэрээр эмнэлэгт 8 цаг хэвтэн 12 литр шингэн соруулдаг байна. Харин үүний дараа биеийн жин нь 19 кг хөнгөрдөг гэнэ. 

Элэгний хатууралтай болсон Жое бүсгүйд удаан амьдрах нас үлдээгүй бөгөөд амьд үлдэх цорын ганц боломж нь элэг шилжүүлэн суулгах эмчилгээ. Гэхдээ энэ мэс засал нь мөн тийм сайн баталгаа биш гэж эмч нар хэлжээ.