Улс тунхагласны баяр 11-р сарын 26-ны өдөр болдог билээ. Энэ өдрийг Засгийн газраас бүх нийтийн амралтын өдөр болгосон. Энэ жилийн хувьд Улс тунхагласны баяр амралтын өдөр таарч байгаа бөгөөд нэг хоногоор урагшлуулан баасан гарагт бүх нийтийн амралтын өдөр болгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар дөнгөж сая хэлэлцлээ. Улмаар нөгөөдөр буюу энэ баасан гарагт бүх нийтээрээ амрахаар боллоо. Үүнтэй холбоотойгоор баасан гарагт дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна.