Ирэх онд ашигт малтмалын үнэ тийм ч өн­дөр байхгүй гэж  эдийн зас­гийн шин­жээчид онцолж байгаа. Хэрэв ашигт малтмалын үнэ өсөхгүй бол ма­най улсын болон уул уурхайгаас мөнгө ху­римт­луулдаг ул­суу­дын орлого нэмэг­дэхгүй гэсэн үг.

Ирэх оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг тооцохдоо нэг тонн зэсийн үнийг ОУВС-гаас зарласан 2001-2012 оны дундаж  ханшаар тооцжээ.  Энэ үнэ нь 5147 ам.доллар байгаа аж. Үүнээс гадна “BNP Paribas SA” байгууллагын судалгаанд үндэслээд  зэсийн үнийг  6242  ам. доллар гэж тооцсон байна. 
Коксжих нүүрсний үнийг тооцохдоо мөн л ОУВС-аас гаргасан  сүүлийн 10 жилийн дундаж ханшийг  авч үзжээ. Уг тооцоогоор нэг тонн коксжих нүүрс 72.5 ам.доллар байна. Мөн “Soceite Generale SA” байгууллагын судалгаагаар  ирэх гурван жилд нэг тонн нүүрс  105 ам.доллар байх нь.

Гэвч ирэх жилийн төсөвт уг үнийг харгалзаж манай улсын нүүрсний үнийн хамаарлыг  бууруулан тооцоод  нэг тонн коксжих нүүрс 81.6 ам.доллар хэмээн тогтоожээ. Тухайлбал манай экспортын коксжих нүүрсний үнэ дэлхийн зах зээлийнхээс  есөн хувиар доогуур байдаг. Үүнийг л хасч бодсон аж. 
Боловсруулсан нүүрсний сүүлийн арван жилийн дундаж үнэ 72.5 ам.доллар байгаа. Ирэх жилийн улсын төсөвт  "Westpac Banking Corp"-ын боловсруулсан нүүрсний үнийн талаар гаргасан судалгааг мөн харгалзан үзжээ.  Уг судалгаанд  ирэх гурван жилд  нэг тонн боловсруулсан нүүрс 90 ам.доллар байх төсөөлөл гарсан. Ингээд дээрх үнийг 42 хувиар өсгөж 115.9 ам.доллар гэж тооцсон байна.
Үндэсний аудитын газар ирэх оны улсын төсөвт  тусгасан зэс, нүүрсний үнийн энэ тооцоо нь  Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцэж байна гэж  үзсэн билээ. Гэвч  энэ нь улсын төсвийн орлого их бөгөөд хүрэлцээтэй гэсэн үг биш. Учир нь зах зээлийн төлөв, гадаад хүчин зүйл, тээвэрлэлт гээд олон эрсдэл бий. Мөн 31 сая тонн нүүрс экспортолно гэж төлөвлөсөн нь талаар өнгөрөх магадлалтай. яагаад гэвэл энэ онд 27 сая тонн нүүрс экспортлохоор тооцсон ч түүндээ хүрэхгүй орлого нь сох дутаж буй. Тухайлбал одоо он дуусахад дөнгөж л 20 сая тонн нүүрс экспортлох төлөв бий. Байдал ийм байхад нүүрсний экспортыг өсгөж тооцдог нь  эрсдэлтэй алхам  юм. 

Үүнээс гадна Оюу толгойн  орлого бүрэн орж ирэхгүй байх магадлал бий аж. Өнөөдөр Оюу толгой төслийн зарим асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцэж байгаа. Далд уурхайн хөрөнгө оруулалтын асуудлаа яаралтай шийдвэрлээд гацаанаас гарчихвал эдийн засагт үр өгөөжөө өгөх цаг хугацаа наашлана хэмээдэг. Чухам энэ хоёр асуудал л ирэх оны төсвийн гол эрсдэлийг дагуулж буй гэж Үндэсний аудитын газраас тооцсон билээ.  
Тэгэхээр монголчууд бид ирэх жилийн амьдралдаа нүүрс, зэсийн үнийг  хямдаар тооцож, экспортыг нь багаар төсөөлөх нь эрсдэлийг буу­руулах ганц алхам болох юм.