Туул голын экосистемийн доройтлыг багасгах, голын экологийн нөхцлийг байгалийн аясаар нь сэргээх, урсацыг нэмэгдүүлэх зорилгоор 2011 оноос тухайн үеийн Улаанбаатар хотын удирдлагууд минж нутагшуулах санаачлагыг гаргаж 2011 оноос төсөл хэрэгжүүлжээ.

Туул голын сав газар нутагшуулсан 34 минж 2014 онд зургаа, 2015 онд долоо, 2016 онд 13 нийт 26 үр төлийг тус тус гаргаж жилийн эцэст 64 минжтэй болсон байна.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22-р хороо Гачуурт тосгоны нутаг Туул голын ай сав газар Германы Баваар мужаас долоон хос14 толгой, ОХУ-аас 12 хос буюу 24, нийт 38 минжийг нутагшуулснаар минж үржүүлгийн төсөл албан ёсоор эхэлж байжээ. Минж нь мэрэгчдийн багт багтах амьтдын дотроос хамгийн том биетэй. Монгол улсын Улаан номонд багтсан ховор мэрэгчдийн нэг юм. Нас гүйцсэн минжний биеийн жин 16-22 килограмм, биеийн урт 74-86 сантиметр, сүүлний урт 25-30 сантиметр байдаг аж.

Минж нь бүлийн зохион байгуулалтаар амьдардаг ба бүлийн бүтцэд эцэг, эх, нэг болон 2 настай минжүүд багтана. Минж үржүүлэг, хамгааллын төсөлд 10 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа гэлгийг нийслэл Байгаль орчны газраас мэдээллээ.