Ид ажиллаж, хөдөлмөрлөж байгаа залуус та бидний анзаардаггүй нэг зүйл бол  ганц бие өндөр настан болон өнчин хүүхдүүд юм. Манай улсад 34 060 ганц бие ахмад настан, 37200 өнчин хүүхэд байдаг. Эдийн засгийн хүндрэл тэдэнд хамгийн хүндээр тусч байна.

Эдийн засаг нийгмийн амьдрлыг дагаад иргэдийн амжиргааны түвшин улам дордсоор байгаа. Энэ гажуудлаас хамгийн их хохирол хүлээж байгаа нь хүүхдүүд болон өндөр настнууд байна.  Өнөөдрийн байдлаар улсын хэмжэнд ганц биеэр өрх үүсгэн амьдардаг 34 мянга 60 ахмад настан бий. Энэ нь өмнөх оноос 3,2 хувиар өссөн үзүүлэлт. Эдгээр ахмадууд өөрөөсөө өөр хүнгүйгээр амьдралаа залгуулж явна гэсэн үг. Ганц биеэр өрх үүсгэн амьдардаг нийт ахмадуудын дийлэнх нь эмэгтэй байдаг. Ганц биеэр өрх үүсгэн амьдардаг ахмадуудын тоо хамтын тэтгэврийн хууль ямар хэрэгтэй байсан гэдгийг батлан харуулж байна. Гэвч тухайн хууль хэрэгжихээсээ өнгөрсөн. Эмзэг давхрага руу чиглэж яваа эдгээр ахмадуудтай зэрэгцэн 37 200 мянган өнчин хүүхэд  амьдарч байна.

37,2 мянган өнчин хүүхдийн 3500 нь  буюу 9,5 хувь нь  бүтэн өнчин. Үлдсэн 33 мянган нь хагас өнчин.

БҮТЭН ӨНЧИН ХҮҮХДҮҮДИЙН НАСААР АНГИЛВАЛ

10,4 хувь                    0-4 настай хүүхэд

78,4 хувь                     5-16 настай хүүхэд

11,2 хувь                    17 настай хүүхэд байна.

Хагас өнчин хүүхэд 72 гаруй хувийг эзлэж байгаа нь гэр бүл салалт өндөр байгаагийн сөрөг үр дагавар. 2016 оны байдлаар гэр бүл салалт 3,3 хувиар өссөн байдаг.

Эдгээр хүүхдүүдээс асран хамгаалагчгүй бол улсын  ганц Өнөр бүл,  хувийн эсвэл шашны байгууллагууд хүмүүжүүлж байгаа.