Гэмт хэрэг хийгээд хоригдож байгаа хүн сайн хүмүүжсэн бол хугацаанаасаа өмнө суллагддаг. Үүнийг магадлан гэдэг.Тэгвэл магадлангаар суллагдсан иргэн дахин гэмт хэрэг үйлдэж магадлангаар суллагдсан байна. Улмаар өмнө үйлдэж байсан хоёр гэмт хэргийг дахин үйлджээ.

Үйлдэхдээ улам хүндрүүлсэн тохиолдол бүртгэгдлээ.  Иймээс  Эрүүгийн хуулинд өөрчлөлт оруулж магадлангаар суллагдсан иргэнийг дахин магадлангаар суллахгүй байх шаардлага байгааг дарaах жишээгээр хүргэе.

Боржигон овогт Г.Э, Монгол Улсын иргэн 1970 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 47 настай, бүрэн бус дунд боловсролтой, гуталчин мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ гутал засварчин хийж байсан.

Түүнийг бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэж үзэн Нийслэлийн шүүхийн 2001 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 46 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2, 239 дүгээр зүйлийн 239.3, 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт зааснаар нийт 7 жил, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 252 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил, 1 сар, 18 хоногийн хорих ялаас тэнсэн суллагдсан.

Суллагдаад удалгүй тэрбээр гэмт хэрэг хийсэн. Хийх хийхдээ өмнө нь хийж байсан гэмт хэргийг хийсэн байдаг. Тодруулбал Хүчингийн хэргийг хүндрүүлжнөхцөлтэйгөөр үйлдсэн. Түүнийг гэм буруутай гэж үзэн  Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.4, 125 дугаар зүйлийн 125.2, 147 дугаар зүйлийн 147.1, 109 дүгээр зүйлийн 109.2.5-д зааснаар нийт 10 жилийн хорих шийтгүүлж, Сум дундын 18 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 124 дүгэээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил, 4 сарын 6 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан байна.

Ийм байхад Г.Э гэгч ялтай байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ давтан үйлдлээр 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашаантын 19 дүгээр гудамжны ..  тоот, өөрийн амьдарч ажиллуулж байсан гутал засварын газарт иргэн Ж.Н-ын анусаар бэлгийн харьцаанд орж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, мөн иргэн Ж.Н-ыг амьд байхад нь зүүн дээд 3 дугаар шүдний хугарал, дух уруулын шарх, зүүн нүдний зовхи, уруул, баруун бугалга, баруун суга, баруун хөх, баруун зүүн гуяны цус хуралт, хошногоны амсрын цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал бүхий олон тооны гэмтэл учруулан онц харгис хэрцгий аргаар боомилж санаатай алсан, уг гэмт хэргийг нуун далдлах зорилгоор, талийгаачийг  шуудайлсан гэмт хэрэгт холбогдсон байх юм.

Тэрбээр энэ гэмт хэргээ нуух гэж удаа дараа оролдсон байдаг. Гэвч мөрдөн байцаалтын явцад гэм буруутай нь тогтоогдож түүнд 25 жилийн хорих ял оноосон. Тодруулбал Г.Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 7 /долоо/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялын зарим болох 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.6, 91.2.12 дахь хэсгүүдэд зааснаар оногдуулсан 20 /хорь/ жилийн хугацаагаар хорих хүнд ялд нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт 25 /хорин тав/ жилийн хугацаагаар тогтоосон байна. Улмаар  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.11, 52.7 дахь хэсэгт зааснаар Г.Э-д оногдуулсан 25 /хорин тав/ жилийн эхний 5 /тав/. жилийн хорих ялыг гянданд, үлдэх 20 /хорь/ жилийн хугацаагаар хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр болжээ.

 Нэг хүн хоёр удаа блэгийн дур хүслээ ёс бусаар хангаж, нэг удаа хүчингийн хэрэг үйлдсэн байна. Түүний гэмт хэргийн золиос болсон эхний хоёр хүний шарх аниагүй байхад цэл залуухан бүсгүй амь насаараа хохиров.

Тиймээс магадлангаар суллахдаа хууль хяналтынхан мэдрэмжтэй хандаж энэ төрлийн гэмт хэргээс сэргийлэх зайлшгүй шаарлага тулгараад байна.