Дундаж цалин 942 900 төгрөг болж өмнөх оны мөн үеэс 74 400 төгрөг буюу 8,6 хувиар нэмэгдсэн гэсэн тоон судлагааг Үндэсний статистикийн хорооноос гаргасан байна. Уг судалгааг  гаргахдаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний цалин авдаг хүн, хамгийн өндөр цалин авдаг хүний цалинг харьцуулж гаргасан тоо аж. Өөрөөр хэлбэл Монголд 30 сая төгрөгийн  цалинтай хүн бий. Тэгэхээр 1 сая төгрөг, 30 сая төгрөгийн цалинтай хоёр хүний дундаж цалинг тооцвол 15 сая төгрөг гэнэ. Яг ийм аргачлалаар л цалингийн дундажийг олсон байна.

Өнөөдөр нийгмийн даатгалын шимтгэл төлдөг 577 900 ажиллагч байдаг бол 192 000 хүртэл цалинтай 28 300 хүн, 300 000 төгрөг хүртэл цалинтай 51 800 хүн, 500 мянга хүртэл 93 мянган хүн байна.  Өөрөөр хэлбэл нийт ажиллагсдын 67,8% нь 900 000 төгрөг хүрэхгүй цалинтай. Эндээс цалингийн бүлэглэл хэрхэн өөрчлөгдсөн байна гэдгийг бас харж болно. 192 000- 500 000 хүртэл цалинтай ажиллагчдын тоо буурч, бусад нь бүлэг нэмэгдсэн.Тодруулбал, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2016 оны 4 дүгээр улиралд нийт 37.3 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 577.9 мянган ажиллагчид хамрагдсан байна. Эдгээр ажиллагчдын 28.3 (4.9%) мянга нь 192.0 мянган төгрөг хүртэлх цалинтай, 51.8 (9.0%) мянга нь 192.0-300.0 мянган төгрөгийн цалинтай, 93.0 (16.1%) мянга нь 300.0-500.0 мянган төгрөгийн цалинтай, 218.5 (37.8%) мянга нь 500.0-900.0 мянган төгрөгийн цалинтай, 103.2  (17.0%) мянга нь 900.0-1300.0 мянган тoгрoгийн цалинтай, 22.5 (3.9%) мянга нь 1300.0-1500.0 мянган төгрөгийн цалинтай, 60.6 (10.5%) мянга нь 1500.0 мянган төгрөгөөс дээш цалинтай байна.

Ажиллагчдыг цалин хөлсний бүлгээр авч үзвэл 500.0-700.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид өмнөх улирлаас 3.2 мянгаар, 700.0-900.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид  3.7 мянгаар, 900.0-1100.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 4.0 мянгаар, 1100.0-1300.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 2.4 мянгаар, 1300.0-1500.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 1.2 мянгаар, 1500.0 мянган төгрөг, түүнээс дээш цалинтай ажиллагчид 5.8 мянгаар нэмэгдсэн байна. Харин 192.0-300.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 4.3 мянгаар, 300.0- 500.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 4.9 мянгаар буурсан байна.

Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл, уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 2311.7 мянган төгрөг, харин хүн хөлслөн ажиллуулдаг өрхийн үйл ажиллагааны салбарынх  хамгийн бага буюу 626.3 мянган төгрөг байна.

Аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд 1-9 ажиллагчидтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 609.3 мянган төгрөг, 10-49 ажиллагчтайнх 767.3 мянган төгрөг, 50-99 ажиллагчтайнх 887.0 мянган төгрөг, 100-199 ажиллагчтайнх 1020.2 мянган төгрөг, 200 болон  түүнээс дээш ажиллагчтайнх 1291.6 мянган төгрөг байна.

Ажиллагчдын сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзвэл 2016 оны 4 дүгээр улирлын байдлаар суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагчийн сарын дундаж цалин хамгийн их буюу 1131.6 мянган төгрөг,  харин ХАА, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 514.1 мянган төгрөг буюу хамгийн бага байна.

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2016 оны 4 дүгээр улирлын байдлаар 942.9 мянган тoгрoг болж өмнөх оны мoн үеэс 74.4 (8.6%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 58.6 (6.6%) мянган төгрөгөөр өссөн байна. Ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин 2016 оны 4 дүгээр улиралд 2010 оны 4 дүгээр улирлаас 2.5 дахин нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 56.4 хувиар нэмэгджээ.