Энэ удаагийн парламент хаврын анхны чуулганаа нээсэн бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээсүүлчийн чуулганы индэр дээр үг хэлсэн юм. Ийнхүү Ерөнхийлөгчийн сүүлчийн захиас, сургамжийг тээсэн хаврынээлжит чуулган урьд урьдынхтай  харьцуулахад хэтэрхий нам гүм мэт. Уг нь чуулганы нээлт, хаалтын үеэр нийгэмдүйлчлэх байгууллагууд ёс юм шиг шаардах бичиг, уриа лоозон барьж жагсдаг. Бүр саарал ордонг тойрч гороолох, машин мотоцикльтойгоо парад жагсах зэргээр хуулийнхныг тэрүүхэндээ сандаргадаг байж. Гэтэл энэ удаагийнчуулганы үеэр иймэрхүү сюрприз ер харагдсангүй.

Хаврын хавсарганд хагас нүцгэлдэг бүсгүйчүүд байтугай оффшорын эсрэг цогтой тэмцэгчид нь ч үзэгдсэнгүй. Харин олон нийтийн анхаарал татсан нэг зүйл нь төрийн түшээ түмэн олноо уул хадандаа даатгаж буй С.Жавхлангишүүний содон үйлдэл байж мэднэ.

Жилийн жилд хавар, намрын чуулган эхлэхэд УИХ-ын гишүүд ирцээ 100 хувь бүрдүүлдэг уламжлалтай байсан болэнэ удаагийн чуулганы нээлтийг “тоогоогүй” цөөнгүй гишүүн байсан нь олны эгдүүцлийг хүргэлээ. Тодруулбал, хаврын чуулганы нээлтэд гишүүдийн 71.1 хувь буюу 54 гишүүн хүрэлцэн ирсэн юм. Харин 22 гишүүн гадаадтомилолт, эмнэлгийн чөлөө авчээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, О.Баасанхүү, Л.Болд, Ц.Даваасүрэн, Д.Мурат, Б.Наранхүү, Н.Оюундарь, А.Сүхбат, Н.Энхболд, Ж.Энхбаяр, Б.Энх-Амгалан нарын гишүүд гадаададтомилолттой гэсэн шалтгаанаар ажилдаа ирсэнгүй.  Харин С.Жавхлан Бурхан Халдун уулнаа гарч залбиралүйлдэхээ мэдэгдсэн бол С.Батболд эмнэлгийн чөлөөтэй, Ш.Раднаасэд шалтгаангүйгээр хурлаа тасалжээ.

Төрийн ордны гадна, төв талбай  нам гүм, элдэв хэл ам, сюрпризгүй байсан бол чуулганы танхимд төрийнөндөрлөгүүдийн хэлсэн үг гишүүдэд гэнэтийн бэлэг барилаа.   Гишүүд, сайд нар, Үндсэн хуулийн цэц, Улсын дээдшүүхийн ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог болон ажлаатайлагнадаг төрийн байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийнгазрын тэргүүн, олон улсын байгууллагын төлөөллүүдийн өмнө Ерөнхийлөгч хурц шүүмжлэл хэлж, УИХ-ын даргаурьдаас бэлтгэсэн мэт няцаасан гэхэд болно.

Чуулганы нээж хэлсэн УИХ-ын дарга М.Энхболд болон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарын эсэргэцсэн ишлэлүүдээс  хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.ЭЛБЭГДОРЖ:

-Төрийн зардлыг хасахгүйгээр Монголын ачаа хөнгөрөхгүй. Төрийн ачаалал их байгаагийн маргашгүй нотолгоо болтөсвийн алдагдал. Төрөө засах гэвэл бид төсвөө алдагдалгүйболгох ёстой. Төсвийн тогтвортой байдлын хуулиа хатуумөрдөх ёстой.

-Манай улсын өнөөгийн хямралт байдлын гол шалтгаан болэдийн засаг биш. Монголын хямралын жинхэнэ эзэн бол улстөр юм. Монгол Улс мөнгөгүйдээ биш хариуцлагагүйдээхямарсан. Хариуцлагагүй төрд их мөнгө гай л болно. Монголыгулам хямраана. Монгол Улсад мөнгөгүй хийж болох ажил болхариуцлага байгаа юм. Манай сонгогдсон болон томилогдсоналбан тушаалтнуудтай хариуцлага тооцохын тулд бусдаасвалютын зээл авах хэрэггүй. Үнэхээр хариуцлагатай улс болъёгэвэл хариуцлагын хуулиа батлах хэрэгтэй. УИХ-д МонголАрдын Намаас сонгогдсон 65 гишүүний авсан хамгийн чухалзээл бол Монголын ард түмний итгэл.

-Оффшорыг “овт шаар” гэж монголчлох боллоо. Би овт шааргэж энэ үзэгдлийг нэрлэх талд нь байгаа. Энэ тухай яриа эхлэхүед л би Монгол Улс энэ асуудалд онцгой анхаарч хандахёстой. Хууль журмаа ч өөрчилье. Хууль хяналтынбайгууллагууд шалгая. Шаардлагатай олон улсынбайгууллагатай хамтарч ажиллая. Энд ахиц дэвшил гарахёстой.

-Түмний итгэлийг даах, ёс зүйтэй байх, шударга байх гээд. Бихувьдаа өнөөгийн эрх баригчид өмнөхийнхөө алдааг засахбиш давтах хандлагатай байгаад санаа зовж яваа. Халаасэлгээ, албан тушаалын хувиарлалт, өнгө мөнгөнийхорхойсол, улс төрд тулгамдаж буй олон асуудалд хандаххандлагад агуулгын өөрчлөлт харагдахгүй байна.

-Монголын хөгжил дэвшилд  хэрэгтэй далай шиг олон санаа, сайн эхлэлийг ажил хэрэг болгох, манлайлах учиртай манайгүйцэтгэх эрх мэдэл бяд муутай байна. Бяд муутай засагтайМонголчууд бид хол явахгүй. Хол явах биш, одоо бол бүрурагшлахаа ч болилоо.

УИХ-ын дарга М.ЭНХБОЛД:

-2017 оны улсын төсвийг батлахдаа санхүүгийнсахилга батыг сайжруулахад анхаарч, хяналтгүйтаван төсөвтэй байсныг нэгтгэн нэг болгож, хэмнэлтийн горимд шилжин, зардлаа хасч, орлогоо нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарсан. Татварын орлого 10.3 тэрбум төгрөгөөр давжбиеллээ. 2017 оны эхний хоёр сарынгүйцэтгэлээр төсвийн ерөнхийлөн захирагчдынзарцуулсан төсөв 154.4 тэрбум төгрөгөөрхэмнэгджээ. Гадаад худалдааны тэнцэл ашигтайгарч, ам. долларын ханш тогтворжиж байна.

-Нэгэнт бий болсон улсын өрийн дарамт, санхүүгийн тогтолцооны асуудлыг шийдвэрлэж, цаашдын тогтвортой өсөлтийн зам руу буцахадхангалтгүй юм.Сүүлийн жилүүдэд замбараагүйзээлж,  бодлогогүй зарцуулсны уршиг, өрийндарамт байсаар байна. ОУВС-гийн“Өргөтгөсөнсанхүүжилтийн хөтөлбөр” санхүүгийн салбарынзасаглал, хяналт шалгалтыг сайжруулахшинэчлэлийг хийхэд бидэнд тусална. Мөн урьднь гарсан алдаа дутагдал юунд байсныг чтодруулж өгнө.

-“Нийтийн албанд нийтийн болон хувийн ашигсонирхлыг зохицуулах, ашиг сонирхлынзөрчлөөс урьчилан сэргийлэх тухай” хуульдөөрчлөлт оруулах асуудлыг хойшлуулалгүйшийдвэрлэх ёстой. Миний хувьд төрийн албахашиж буй хүн оффшор бүсэд данстай байж огтболохгүй гэсэн хатуу байр суурьтай байгаа.

-Хугацаа нь болоод байсан Хөгжлийн банкны 580 сая ам. долларын бондын төлбөрийгхөрвүүлж, “Хуралдай” бондыг олон улсынхөрөн­гийн зах зээлд амжилттай арилжааллаа. Энэ үеэр олон улсын санхүүгийн зах зээлийнхөрөнгө оруулагчид 3.3 тэрбум ам. долларынбонд худалдаж авахад бэлэн байгаагааилэрхийлсэн нь хэдхэн сарын өмнө зээл авччадахгүйдээ тулаад байсан Монгол Улсад итгэххөрөнгө оруулагчдын итгэл эргэн сэргэснийнотолгоо боллоо.

-УИХ-ын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх Засгийн газар тууштай ажиллаж, зохих арга хэмжээ авснаар санхүү-эдийн засгийн эерэг өөрчлөлтүүд гарч байна. Дэлхийн олон улс орны парламентын тэргүүн, төлөөлөгчид хүндрэлийг даван туулах чиглэлээр Монголын төр, засгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг сайшааж, улс төрийн тогтвортой байдал бий болсонд талархан, тусалж дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлж байна.