Магби групп, Мэлмий энтертайнментийн бүтээл "ТӨГС БҮСГҮЙН ЗУУЧ" инээдмийн уран сайхны киноны албан ёсны нээлтийн үйл ажиллагаа Imax Өргөө кино театрт болж өнгөрлөө. Тус киноны найруулагчаар Ш.Батбаяр, А.Баттулга, продюсераар Б.Мөнхтуяа, зохиолчоор Ж.Сувд ажиллажээ. Гол дүрүүдэд М.Баттулга, Н.Отгонтогос, Т.Баттулга, Н.Мөнхсоёл, З.Онон, П.Баярцэнгэл, Ц.Эрдэнэцэцэг, О.Оюун-Эрдэнэ, М.Аззаяа нар тоглосон байна.

Нээлтийн үйл ажиллагаанд кино багийнхан оролцож, хамтран ажилласан болон кино бүтээхэд туслалцаа үзүүлсэн хүмүүстээ талархал илэрхийлсэн юм.

Ерөнхий найруулагч Ш.Батбаяр: Кинондоо өөрийн бодож явдаг, хүмүүсийг ойлгоосой гэж хүсч явдаг зүйлсээ шигтгэхийг эрмэлсэн. Киноны нээлт сайхан болж байна. Тун баяртай байна.

Н.Мөнхсоёл: Төгс бүсгүйн зууч инээдмийн кино яг одоо нээлтээ хийж байна. Миний хувьд  гол дүрийн Намуун гэдэг бүсгүйн дүрд тоглосон. Киноны маань нээлт сайхан болж байна. Сэтгэл маш өндөр байна.

Баярцэнгэл: Маш хөнгөн инээдмийн төрлийн кино байгаа. Ер нь миний өөрийн байгаа байдал дүрд тохирохоор байсан учир найруулагч энэ дүрд намайг сонгосон болвуу.

Т.Баттулга: Энэ бол миний тоглосон анхны инээдмийн кино. Тийм учраас маш их эмээж байлаа. Бид бүхний бүтээсэн сонирхолтой романтик, инээдмийн киног та бүхэн хүрэлцэн ирж үзээрэй гэж хүсэж байна.