​Би үнэндээ одоо үнэхээр их ганцаардаж, шаналаж бaйна. Би одоо 25 настай. Миний амьдралд олон залуус байсан. Сайн муу гээд амьдралын минь хар дарсан зүүд шиг дурсамж үлдээсэн нь ч би гэр бүл болно сайхан амьдарна гэж амалчихаад нэг л өдөр танихгүй хүн шиг зан гаргаад явсан нэг нь байхад.

Үзэл бодол амьдралын хэмнэл таарахгүй салсан ч тохиолдол бий. Өнгөрсөн хавар би нэг залуутай танилцаад бид 2 бие биедээ таалагдаад үерхсэн. Найз нөхөд гээд бүх л хүмүүс биднийг мэддэг болсон. Суух талаар ч ярилцсан. Ирээдүйгээ хамтдаа төсөөлж өдөр алгасалгүй уулзаж гэрт нь хүртэл очсон. Сайхан байсаан. Би тэр хүнд дасаж сайн болсон. Миний амьдралд ийм өдөр бас ирдэг юм байжээ гэж бодогдож, ганцхан надад зориулагдсан, ганцхан миний залуу гэж боддог байлаа. Тэр хүн миний амьдралын төлөвлөгөөний салшгүй хэсэг болсон.

Гэтэл нэг л өдөр түүний нууц ил болсон доо. Нэг танихгүй дугаараас дуудлага ирсэн. Нэг эмэгтэй залгаад үгийн солиогүй намайг загнаж элдвээр хэлсэн. Эхнэр хүүхэдтэй хүнтэй уулзахаасаа ичихгүй байна уу? Ахиж холбоо барих хэрэггүй гээд зөндөө муухай үгээр хэлсэн. Тэрийг энд бичих хэрэггүй байхаа. Гэнэт ийм зүйл болхоор нь гайхсан. Андуурсын болуу гэж бодоод өөрлөө нь залгасан. Тэр дараа нь тайлбарлая, саяын дугаар залгавал битгий аваарай гэсэн. Харин утасны цаана хүүхэд уйлж, хэрүүл болж байсан. Миний сайхан мөрөөдөл бодол, бүх л зүйл хормын дотор салхинд хийсээд алга болчих шиг санагдсан. Тэр хүнд, амьдралын хатуу тоглоомонд гомдсондоо шөнөжин өөрийн мэдрэлгүй уйлсан. Юу ч үгүй тал хээр ганцаараа хаягдчихсан юм шиг л, үнэндээ явж очоод алчихмаар санагдсан. Яагаад заавал намайг гэр бүл үр хүүхэдтэй байж яаж намайг гэртээ дагуулж орж чадваа гэж бодхоор л хамаг уур хүрдэг. Эцэст нь миний эр хүнд итгэх итгэл маань юу ч үгүй алга болчихсон. Тэр явдлаас хэсэг хугацааны дараа миний сав өвдөөд шөнө ч унтаж чадахаа байсан. Гуя дагаж өвдөөд, хоол ч олигтой идэж чадахгүй, ажлаас чөлөө авах боломжгүй дээр нь мөнгө хэрэгтэй байсан болхоор эмнэлэгт үзүүлээгүй зүгээр л өвчин намдаах эм 2 давхарлаж уугаад яваад байсан.

Хоёр 7 хоног шахуу ийм байдалтай явсан. Тэгж байгаад сарын тэмдэг ирсэн. Өмнө ирдэг байснаасаа илүү ихээр бас олон хоног ирсэн. Өвдөлт намдаагүй л байсан. Эмээ уудгаараа уугаал. Нэг өдөр доошоо нөжирсөн цус гарсан. Нилээн том эрхий хурууны толион чинээ. Би үнэхээр их айсан. Хүүхдээ алдчихсан юм биш байгаа гэж. Тэр үед л тэгж ойлгосон. Эмнэлэгт очиж үзүүлсэн чинь зулбачихсан байна гэсэн. Энийг ч мэдэхгүй явж байдаг гээд эмчид зөндөө загнуулсан. Үнэндээ миний амьдрал яачихаад байгаан болоо. Яахаа ч мэдэхгүй байна. Найз нөхөд маань бүгд л гэр бүл үр хүүхэдтэй болчихсон болхоор үнэндээ би амьдралд яарч байна.

Гэрийхэн, хамаатан садан бүгд л надаас ганцхан зүйлийг хүсдэг нөхөр. Гэхдээ би эр хүнд үнэхээр итгэж чадахгүй байна. Яавал итгэж сурах вэ? Итгэе гээд хичээсэн ч итгэл алдах зүйл гаргаад байхаар яахаа мэдхээ байчих юм. Хайр ч гэсэн сэтгэл хөдлөлгүй хөлдүү мөс шиг болчихож. Ажилдаа л анхаарч амьдрах ёстойн болуу? Миний бичсэн зүйлийг залхууралгүй уншсан та нарт баярлалаа…