1986 онд БНМАУ.ын Дорнод аймгийн хилийн орчим гал түймэр гарч, хил дээр манаатай байсан, зургаан цэрэг уг галыг унтраахын төлөө халуун амиа хайрлалгүй тэмцсэн байдаг.Тэр зургаан байлдагчийн нэг нь та бидний харж буй Дамдинжав гуай юм. Тэд тэр их гал түймэрийг хүчин мөхөсдөж байсан ч нэгнээ гэх сэтгэл гай зовлонд гээгүй юм. Тухайн үед Дамдинжав гуай хөлнөөсөө эхлэн шатаж байсан, найзынхаа амийг аврахын тулд шатаж хайлсан гутлыг нь нүцгэн гараараа ханзлахад гар хуруу улмаар нүүр нь түлэгджээ.Уг гал түймэрт 5 цэрэг алтан амиа алдсан байна . Дамдинжав ба түүний хилчин нөхөд нь эх орныхоо төлөө өргөсөн чин үнэнчээр зүтгэж, эцсээ хүртэл хэлж ирдэггүй, хийсэж ирдэг байгалийн гамшигаас эх орноо эрэлхгээр хамгаалсан. 
Энэ явдлаас болж амьд үлдсэн Дамдинжав байлдагч ирээдүйд ямар ч ажил хөдөлмөр хийх боломжгүй болцгоосон юм. Эх орон бус эх орны удирдлагууд эрэлхэг хөвгүүнээ зүгээр л амьдар гээд хөсөр хаяцгаасан байна. Тэр цэргүүдээс мэдэгдэж байгаа ганц хүн болох Дамдинжав гуад өнөөдрийг хүртэл аймаг нь түүнийг группэд ч оруулаагүй гэнэ. Улс түүнд ямар ч тэтгэмж өнөөдрийг хүртэл өгөөгүй. Уншигч та зүгээр уншаад эсвэл дотроо ганцаар өрөвдөж бодоод өнгөрөх биш цахим орчин өндөр хөгжсөн өнөө цагт магадгүй Монголчууд бид дуугарвал дуу нэгтэй дугтарвал хүч нэгтэй гэдгээ харуулж энэ хүний түүхийг шэйрлэснээр Сэлэнгэ аймгийн засаг даргийн сонорт хүргэж ч болох юм. Ардын баатар биш гэхэд ядаад тэтгэмж өгөх хэрэгтэй байх.