“Голомт” банкны хувьцаа эзэмшигч харилцагчдын мөнгийг ингэж дураараа зарцуулдаг уу?
2018/01/04
УИХ-аар Төв банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ид хэлэлцэж байна.
Үнэнийг хэлэхэд дээрх өөрчлөлтүүдэд арилжааны банкуудтай холбоотой реформын шинжтэй шийдлийг тусгаагүй. Арилжааны банкуудын дэлхийд дээгүүрт ордог өндөр хүүг бууруулах зэргээс эхлээд тулгамдсан олон асуудлыг гээгдүүлсэн гэж шүүмжлүүлж байгаа юм. Шуудхан хэлэхэд Төв банк нь арилжааны банкуудад дулдуйдлаа гэж МАН, АН-ын гишүүдийн нэлээд олон нь үзэж байна.
Тэгвэл үүнд нь ташуур болохуйц нэгэн мэдээлэл бидэнд ирлээ. Энэ нь арилжааны банкин дахь иргэдийн хадгалуулсан хөрөнгө хэр зэрэг найдвартай вэ гэдэгтэй холбогдох мэдээлэл юм.
Эх сурвалжийн бидэнд ирүүлсэн мэдээлэлд “Голомт” банкны нэгэн томоохон хувьцаа эзэмшигч хариуцагчдын мөнгийг хэдэн зуун саяар нь өөрийн юм шиг зарцуулж, бусдад зээл олгох нэрийдлээр их хэмжээний мөнгийг банкнаасаа гаргуулсан байж болзошгүй талаар дурдсан байв. Уг мэдээллийг дэлгэрүүлбэл, орон нутагт барилга барьдаг нэгэн компанийн захирал 300 сая төгрөгийн зээл хүсч “Голомт” банкны хувьцаа эзэмшигчтэй уулзсан байгаа юм. Уг хувьцаа эзэмшигч түүнд “Зээл олгож болно. Харин нэг болзолтой” гээд банкныхаа Газрын захирлын нэр дээрх орон нутгийн нэгэн компанийг шилжүүлэн авахыг санал болгосон байна. Нөгөөх компанийн захирал ч зөвшөөрч, түүнээс хориодхон хоногийн дараа “Голомт” банкны Зээлийн хороо хуралджээ. Ингээд барилгын компанийн захиралд 300 сая биш нэг тэрбум хоёр зуун жаран сая төгрөгийн зээл олгох шийдвэр гаргасан байна.
Зээлийн мөнгө барилгын компанийн дансанд орсны дараа захиралд “тусалсан” хувьцаа эзэмшигч утас цохиж өөрийнхөө нэгэн охин компанийн данс руу 500 зуун сая төгрөг, банкныхаа Газрын захирлын хувийн данс руу 100 сая төгрөгийг тус тус шилжүүлэхийг шаардсан байгаа юм. Компанийн захирал ч хувьцаа эзэмшигчийн хэлснээр хийж, шаардсан мөнгийг нь шилжүүлжээ. Асуудал ингээд дуусаагүй байна. Зээл өгөхийн тулд болзол болгон шилжүүлсэн компанийн өрийг барилгын компанийн захирлаар жил шахам төлүүлсэн байна. Энэ тухай баримт бүхий мэдээллийг бид үргэлжлүүлэн хүргэх болно.
Үндэсний шуудан сонин
p · 2018/01/04
оёр хоногийн өмнө фейсбүүкт нэгэн иргэн “Та нар минь над шиг л битгий тэнэгтээрэй. 2011 онд банкнаас орон сууцны 1.35%-н хүүтэй 180 сарын хугацаатай 130 сая төгрөгийн зээл авчхаад сар бүр 2 сая төгрөг төлөөд яваад байлаа. Энэ хугацаанд 144 сая төгрөг төлжээ. Харамсалтай нь үндсэн зээлээс 24 сая л хасагдаж. Тэр үедээ л урьчилгаанд өгсөн 60 саяараа голж шилэлгүй 2 өрөө байр авчихгүй яавдаа гэж харамсаж суугаа тэнэг надаас өөр байхгүй байхдаа. Тухайн үедээ том хүүдээ байр аваад өгчихсөн гээд их юм бодоод яваад байсан чинь 60 саяын урьдчилгаа төлчихсөн сарын 2 саяын түрээстэй байранд суулгаад байсан тэнэг би байж...” гэж бичжээ.
Энэ бол бодит байдал. Өнөөдөр Монгол Улсын гурван сая иргэнээс зээл авахуйц орлоготой, барьцаатай нь бүгд банкуудад дөнгөлөгдөж, үхэх ч эрхгүйгээр өдөр хоногийг өнгөрөөж байгаа. Саяхан нэгэн хэвлэлд “Банкуудад боолчлогдсон Монгол” хэмээх нийтлэл гарсан ба иргэдийн хамгийн ихээр авдаг зээлүүдийн хүүг хар аргачлалаар бодсон байхыг уншсан билээ. Эндээс харахад, Монголд хамгийн ашигтай компаниуд уул уурхайн салбарт биш хадгаламж татаж, зээл гаргадаг банк, санхүүгийн байгууллагууд ажээ.
Дээрх иргэнээр жишээлэхэд л, 2011 оноос хойш Голомт банкинд зээлийн хүүд 120 сая төгрөг төлөөд үндсэн зээлээсээ 24 саяыг хасуулаад одоо 116 сая төгрөгийн өртэй үлдсэн байна. Тэгвэл зээлээ төлж дуусахад цаана нь 8-9 жилийн хугацаа, үндсэн зээл болон хүүгийн өр болох 216 сая төгрөгийг Голомт банк руу сар бүр хоёр сая төгрөгөөр цувуулан төлөх ял үлдэж таарах нь.
Энэ тэгээд шударга явдал, эрх тэгш нийгмийн үйлчлэл үү.
Яг одоо банкны хүүгийн тухай төр засгийн түвшинд яриад эхэлчихсэн. Гэхдээ сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр банкуудын хүүг буулгаснаар энэ салбарын “чадан ядан” урагшилж байгаа амийг тасалж буй хэрэг гэх утгатай нийтлэл, нэвтрүүлэг, рекламууд хөврөх болов. Тэгвэл энэ бол лобби, нийтийн тархийг угаах гэсэн төлбөрт хэрэгсэл гэхэд буруудахгүй.
Бодит байдал дээр банкууд өөрсдийн бэл бэнчин, активаараа өрсөлдөж, Улаанбаатарт хамгийн үнэтэй барилгуудыг уралдан босгож, салбарынхаа тоогоор ана мана үзэлцэж байгаа.
Зээлийн хүү буурлаа гээд банкуудын ашиг буурахгүй. Учир нь үүнийг дагаад хадгаламжийн хүү ч буурна.
Харамсалтай нь төрийн толгойд гарагсад нэг бол хөрөнгөжих гэж, үгүй бол хөрөнгөө өсгөх гэж гардаг болсон тул лав УИХ-ын гишүүд дунд цөөн хүн л банкуудын хүүг буулгах талаар ярьж байна. Харин олонх нь энэ талаар нэг ч үг дуугарахгүй байгаа бол үлдсэн нь хүүг буулгахыг улайран эсэргүүцэж, хүүгийн талаар ярьсан ард түмнийг тэнэг мангараар нь дуудах аж.
Тухайлбал, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат банкуудын хүүг буулгах асуудлыг төрөөс судлах нь байж боломгүй хэрэг гэх ухааны юм ярьсан. Түүнийхээр банкуудын зээлийн хүүг буулгаснаар төрийн зохицуулалт хэт ихэснэ, ингэснээр ашиггүй шахам ажиллаж байгаа банкууд дампуурах юм байх. Тэгвэл жирийн нэг иргэнд 130 сая төгрөг зээлүүлэнгүүтээ буцаагаад буцаагаад 360 сая төгрөг болгон авдаг банкууд бараг ашиггүй ажилладаг болж таарах нь.
Уг нь төрөөс энэ ажлыг шат дараатайгаар, маш их тооцоо судалгааны үндсэн дээр хийхээр ажиллаж байгаа ч энэ мэт гишүүд сөрөг байр сууриа хувийн ашигтайгаа хольж хутган, өөрсдийнх нь хувьцаа эргэлдэж буй банкуудыг өмгөөлөн зүтгэлэх ажээ. Нэг тодорхой асуудал байгаа. Юу гэвэл банкны сектор тэр чигээрээ АН-ын гарт байгаа. Тэд 2012-2016 онд банкуудыг гартаа оруулах ажлаа үндсэнд нь хийж дуусгасан.