Би одоо 26 настай жирийн л нэг эмэгтэй.Анх сурагч байхдаа нөгөө ангийнхаа нэг хөвгүүнд дурлаж 4.5 жил араас нь гүйлээ дээ.Оутан байхдаа машин угаалгын газар шөнө өдөргүй ажиллаж олсон хэдэн цаасаараа хоол нэгж г.м ойр зуурын хэрэгцээнд нь зарцуулаад дуусдаг байлаа.

Тэнэг ч байж дээ одоо бодоход инээд хүрээд байдагийн.Тэгж гүйсээр яваад эцсийн бүлэгт маматай болж хоцорлоо... Нөгөөдөх маань ч сураггүй таг.Би 8сар жирэмсэн тухайгаа хэнд ч хэлэлгүй нулимсаа дотогшоо залигаж өнгөрөөлөө.Энэ хорвоо дээр нууц байдаггүй хойно гэрийнхэн маань нэг л өдөр мэдээд бөөн л асуудал.Удалгүй энэ хорвоогийн хамгийн сайхан булбарай миний өөдөөс хараад инээмсэглэж эхэллээ.Тэр цагаас хойш одоо нэгэнт 7жил өнгөрсөн байна.Оюутан байх үедээ хүүхэдтэй болгож сургуулиа хаяж мэрэгжил боловсролгүй хоцорсондоо одоо ч би өөрийгөө үзэн яддаг.Тиймдээ ч хийж болох бүхий л зүйлийг хийсэндээ.Угаанч,түгээгч,худалдагч,нтр гээл.Одоо бол барилга дээр ажилладаг. Тэгж ухаан сөхөөгүй ажиллаж эр хүний тухай бодох ч завгүй явж байгаад нэг үеийн залуутай уулзаж хамт жил шахуу амьдарсан.Тэгээд л өнгөрдөг 1сард манай гэрийнхэн зөвшөөрөхгүй байна.Яах вээ? Гэхээр нь чи яв "надад хүний нүдэнд орсон хог шүдэнд орсон мах"шиг амьдрах хүсэл алга гэсэн чинь тэгээд л яваад өгсөн дөө.Би орой ажлаасаа 10гээд ирнэ тэр ч бас ажилтай орой ирдэг байсан.Гэхдээ би жил амьдрахдаа нэг ч удаа усанд явуулж хоол хийлгэж гал түлүүлж хиртэй хувцастай явуулж үзээгүй л юм даа БИ БАРДАМ ХЭЛНЭ Би чинь өдөр бүр ажилтай хүн ш д уг нь.Гэтэл юу ч болоогүй юм шиг явснаасаа хойш нэг ч яриагүй гээд боддоо дэндүү арчаагүй...Гэхдээ би гомддоггүй ээ гомдох ч үгүй зүгээр л би тэр хүнийг тэгж их зовоогоод байсийн байх даа гэж өдөр бүр өөрөөсөө асуудаг гайхдаг.