Өчигдөр иргэдийн өргөдлийн дагуу Туул голын хамгаалалтын бүсэд олгосон тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан, хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагын нөхцөл байдалтай Өргөдлийн байнгын хорооны гишүүд танилцана. Энэ үеэр голд тулган газар олгосон тусгай зөвшөөрлүүдийг цуцлах шийдвэртэй холбогдсон ажлын явц ямар байгааг зохих албаныхан танилцлаа. Гэтэл энэ үеэр бодож байснаас хавьгүй их зөрчил, хууль бус үйлдэл байгаа гэдгийг албаныхан өөрсдийн нүдээр харав.

Уг нь өнгөрсөн гуравдугаар сарын 6-ны хуралдаанаараа гишүүд Туул голын эргээр хашаа барьсан аж ахуйн нэгж, байгууллага ямар зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа талаар мэдээлэл ирүүлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгасан байна. Туул голын хамгаалалтын бүст хамрагдаж буй таван дүүргийн хамгаалалтын нутаг дэвсгэрт нийслэлийн Засаг даргын захирамжтайгаар онцгой хамгаалалтын бүст 2307, энгийн хамгаалалтын бүст 11731 нэгж талбарыг газар эзэмшиж, ашиглах зөвшөөрөлтэйгээр олгосон байгаа аж. Мөн зөвшөөрөлгүй 251 хуулийн этгээд байгаа талаар нийслэлийн Газрын албанаас мэдээлсэн билээ. Цаашдаа зөвшөөрөлгүйгээр газар эзэмшиж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн газрыг чөлөөлөх хугацаатай шаардлага хүргүүлж, газар чөлөөлөх арга хэмжээг авахаар болсон.

Тэгвэл байдал яг ямар түвшинд байгааг холбогдох албаныхан гэхээсээ илүүтэй олон нийт мэдэж байгаа гэхэд буруудахгүй. Хамгийн ноцтой нь, элс хайрга олборлохоос гадна Туул голын бургасын хядаж, эрэг хөвөөгөөр нь барилга барих явдал сүүлийн үед хэрээс хэтрээд байгаа. Тэгэхдээ нэг л өглөө хашаа бариад, газар ухаж, суурь цутгадаг болсон.

Хамгийн наад захын жишээ бол өнгөрсөн сарын сүүлчээс олны дунд дуулиан тариад буй Туулын эрэг дэх барилга. Энэ нь Зайсан толгойгоос зүүн тийш, Маршалын гүүрний баруухантай баригдаж буй барилга бөгөөд хэвлэлүүдээр уг барилгын газрыг НИТХ-ын дарга С.Амарсайхан “Оюуны-Ундраа” группийн Ерөнхийлөгч байхдаа БОАЖ-ын сайд Д.Оюунхоролоор захирамж гаргуулан авсан хэмээн барим тавим бичиж байгаа.

Хэдийгээр энэ нь батлагдаагүй мэдээлэл ч С.Амарсайханы зүгээс ямар нэгэн тайлбар хийгээгүй л байгаа. Гэхдээ түүний хувьд өмнө нь одоогийн Зайсан Хилл, Зайсан Скуэр гэх хоёр барилгыг босгох гэж байгаа шалтгаанаа аялал жуулчлал, нийслэл хотын тусын тулд гэх мэтчилсэн тайлбарлаж байсан ч эцэстээ энэ хоёр төв баячуудын цугларах газар, тансаг дэлгүүр сэлтээр дүүрээд дууссан.

Үргэлжлэлийг эндээс