Сүхбаатарын талбайд номын баяр хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа. Тэгвэл энэ удаагийн номын баярт Ерөнхийлөгч Х.Баттулга ганцаараа үүргэвч үүрэн зочилсон байна. Түүний энэ байдал зарим нэг зохиолчийг балмагдуулжээ. 

Тухайлбал яруу найрагч Г.Мэнд-Ооёо "Уншигч сонирхогч олондоо шавуулаад завгүй сууж байтал ЕРӨНХИЙЛӨГЧ маань дэргэд ирчихсэн инээмсэглээд зогсож байв. 
Жаахан балмагдав. Харин түүний энгийн байдалд нь доороо тайвширч номынхоо дээжээс барьлаа. Ном бүтээгчдийг сэтгэлээр дэмжиж цаг заваа гаргаж номын отогоор аялсан танд баярлалаа.
Ном эрдэнийн Монгол орон билээ." хэмээн өөрийнхөө сэтгэгдлийг илэрхийлсэн байна.