Хошин урлагийн "Шинэ үе" продакшны залуу жүжигчин Отгоо буюу Б.Отгонтуяаг танихгүй хүн ховор. Тэрбээр оюутны байранд танилцаж байсан хайртай залуугаа амьдралын ханиараа сонгосон. Одоо хосууд өнөр өтгөн болж хоёр хүүхэдтэй болсон билээ.

Залуу жүжигчин бүсгүй маань шавилхан биетэй ч шаггүй жүжигчин. Түүний нөхөр нь хэдий найруулагч мэргэжилтэй боловч одоогоор хувийн бизнес эрхэлдэг гэнэ.

Тэд оюутан цагаасаа эхлэн үерхсэн хайрын түүхээ хэнээс ч нуух дургүй аж. Тодруулбал, Анх үерхэж байхдаа хөдөөгүүр аялан тоглолт хийхээр явахын өмнөхөн гэнэтхэн муудалцаж, хэд хоногийн турш усан нүдэлсэн тухайгаа тэрбээр илэн далангүй ярьж байсан удаатай. Гэвч жүжигчин бүсгүй хөдөөнөөс эргэж ирээд хайрттайгаа учраа ололцож байсан гэнэ шүү.

 

 

Д.Ана