30 хүрсэн анхны жирэмслэлт болохоор гаргах уу? Авахуулах уу гэдэгтээ эргэлзээд байна
2018/06/22
Намайг явдал суудалтай гэж битгий зэмлээрэй хүмүүсээ надад чин сэтгэлийн зөвлөгөө л хэрэгтэй байна. Би одоо 30 настай. Найз залуутайгаа 4 жил хамт байгаад саяхан салсан. Салаад хоёр сар гаран болж байна.
Салаад удаагүй би нэг залуутай болзох болсон. Тэгээд өчигдөр 4 долоо хоногтой жирэмсэн гэдгээ мэдлээ.
Өмнөх найз залуугаасаа жирэмсэн болоогүй болохоор энэ удаад ч гээн амархан болохгүй байх гэж бодсон чинь жирэмснээ мэдэхгүй сар гаран болсон байна.
Хүнээ таниагүй байж жирэмсэн болсон болохоор гаргалаа гэхэд яах бол гэж айж байна. Анхны анхны жирэмслэлт болохоор авхуулахаасаа айж байна.
Уулзаж байгаа залуудаа хэлсэн чинь гаргая л гэсэн л дээ. Гэхдээ л энэ хүнийг хүүхдээ уячихлаа гэж бодохоос айж байна. Айдсаа дараад хамт амьдралаа гэхэд төрсний дараа хаяаад явчих юм болов уу?
Яах ёстой юм бол? Надад зөвлөөч
Зочин · 2018/06/27
Ирье гэж ирсэн амьтнаас татгалзвал үрийн заяа гомдох байлгүй
эмч · 2018/06/26
гаргах хэрэгтэй хүнд хүн олдохгүйшүү
зочин · 2018/06/26
Надад яг ийм зүйл 30 насанд бас тохиолдсон. Би 3 сар гарантай байхад нь авахуулчихаад одоо 38 хүртлээ жирэмслээгүй явж байна. Анхны байсан ч бас л ийм шалтгаанаас болоод гаргаагүйдээ одоо хүртэл харамсаж явдаг. Хүүхэд чинь бурхан өгөх үедээ л өгдөг бэлэг. Миний дүү гаргачих оо. Эгч нь миний үзсэн харууслыг давтаасай гэж хүсэхгүй байна.
Зочин · 2018/06/25
ЭРГҮҮ ЖИНГЭР МИНЬ ГАРГААЧ, ТЭР ЗАЛУУ ЧИНЬ ХАЯАД ЯВСАН Ч ЯАДАГ ЮМ. САЛТАА САМАА МЭДЭЖ БАЙХГҮЙ.
zochin · 2018/06/22
gargaachee ergui mini, yag gargadag nas....
ЗОЧИН · 2018/06/22
ГАРГА АА, МИНИЙ ДҮҮ. ХҮНД ХҮНЭЭС ИЛҮҮ ЗҮЙЛ ГЭЖ БАЙДАГГҮЙ ЮМ. ЧАМАЙГ ЗОРИОД ИРЖ БАЙГАА АМЬТНЫГ БИТГИЙ БУЦААГААРАЙ.