Өмнөд Хятадад зохиогдсон Олон улсын супер модель шалгаруулах тэмцээнээс “Азийн топ модель” өргөмжлөлийг хүртсэн загвар өмсөгч бол  О.Ариунзул. Тэрбээр 1992 онд Дорнод аймагт төрсөн. Хэрлэн сумын 1-р сургуулийг 2010 онд төгссөн бөгөөд одоо ХУИС-д суралцаж төгссөн байна.

Түүний амжилтын гараа 2007 оноос эхэлж, Аймгийн Үнсгэлжин тэмцээний “Өсөх ирээдүйтэй шилдэг загвар өмсөгч”,2008 оны Аймгийн Шилдэг загвар өмсөгчөөр шалгарч байжээ. Мөн 2010 онд Монгол Туургатны хувцас загварын наадмын “Шилдэг эмэгтэй загвар өмсөгч”, өнгөрсөн жилийн “ГОЁЛ” наадмаар “Грундинг” брэндийн нүүр царай, 2012 онд Монгол Туургатны Гоо Бүсгүй шалгаруулах тэмцээний ТОП 10 моделийн нэг зэрэг олон шагнал өргөмжлөлийг хүртсэн байна. Өнгөрсөн жил "Гоёл" наадмын топ модельд өрсөлдөөд авсан билээ.

Мөн MCS компаний “Хүслийн ундаа”-ны рекламанд тоглож олонд танигдсан. Үүнээс хойш авьяаслаг загвар өмсөгч бүсгүй маань рекламанд тоглосоор байгаа билээ. Тэгвэл саяхан тэрбээр өвлийн олимп "Сочи-2014" олимпт зориулсан Кока Кола компанийн зар сурталчилгааны нүүр царай болжээ.

Д.Ана