Унаач хүүхдийг урьтаж яриагүй байж эрлийз адуу, энгэрийн тэмдгийн хэрүүл эхэллээ
2014/01/29
Монголчууд бид морийг дээдлэн шүтдэг ард түмэн билээ. Морьдын уралдааны тоосонд дарагдах нь ихээхэн хувь завшаан буюу хийморьтой явахын шинж хэмээн үздэг.
Моридын уралдаан улсын их баяр наадмаар болдог ба өвлийн морин уралдаан буюу Дүнжингаравын уралдаан цагаан сарын дараагаар жил бүр зохион байгууллагддаг билээ. Гэхдээ энэ жилийн хувьд тус уралдаан болохгүй бололтой. Учир нь Засгийн газрын хуралдаанаар өвлийн болон хаврын морин уралдааныг зохион байгуулахыг дэмжээгүй аж. Монголын морин спорт, уяачдын холбооноос хаврын бүсийн уралдааныг Улаанбаатар, Өвөрхангай, Өмнөговь аймгуудад хоёр, гуравдугаар сард зохион байгуулах санал өгөөд байсан ч ийнхүү дэмжлэг авсангүй. Тус холбооныхон “Дүнжингарав” уралдааныг хоёрдугаар сарын 9-ны өдөр зохион байгуулахаар товоо тогтож, Засгийн газрын хуралдааны шийдвэрийг хүлээж байсан юм байна. Хуучны тооллоор хаврын улирал эхэлсэн ч өвлийн хүйтэнд болдог энэ уралдаан нь хүүхдүүдэд өндөр эрсдэлтэй байдаг билээ. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хурдан морины бүсийн уралдааны товыг дараах байдлаар тогтсоон байна.
Үүнд: Хангайн бүсийн зуны уралдааныг Хөвсгөл аймагт, Төвийн бүсийн зуны уралдааныг Дундговь аймагт, Баруун бүсийн зуны уралдааныг Ховд аймагт, Зүүн бүсийн зуны уралдааныг Дорнод аймагт, Говийн бүсийн зуны уралдааныг Баянхонгорт аймагт энэ оны долоодугаар сарын 25-27-нд тус тус зохион байгуулахаар тогтжээ. Хэдий моридын уралдааныг зохион байгууллах нь зөв ч нэг талаараа маш их эрсдэлийг дагуулж буй хэрэг. Хурдан морь унаж буй хүүхдүүд морьноосоо унаж, бэртэх бүр цаашлаад амиа алдах тохиолдол гарсаар байгаа. Хүүхдийн амь бол хамгийн чухал асуудал юм. Тэр тусмаа өвлийн улиралд хурдан морь унана гэдэг маш осолтой бөгөөд үүнд хариуцлагатай анхаарал, болгоомжтой хандахгүй бол сөрөг үр дагавар дагуулах аюултай юм. Зарим уяачид морьдоо анхаархаас биш хурдан морь унах хүүхдийг огт тоодоггүй аж. Үүнээс үүдэлтэй осол, гэмтэл гардаг байна. Угтаа бол хурдан морь унаж буй хүүхдүүд хамгаалалтын малгайг өмссөн байх ёстой ба унаач хүүхдийн аюулгүй байдлыг сайтар хангасан байх учиртай юм. Энэхүү өвлийн уралдаан буюу Дүнжингаравын уралдаан нь газар газраас цугларсан 1000 орчим хурдан хүлэг тоосоо өргөсөн үнэхээрийн чанартай, чансаатай сайхан уралдаан болж өнгөрдөг билээ.
Уг уралдаанд улс бүсийн уралдаануудын түрүү айргийн хурдан хүлгүүд болоод энэ цагт тодрон гарсан эрхэм ажнайнуудаас “Амгалан төрийн ажнай шарга” азарганаас бусад нь нас насандаа бүгд тоосоо өргөдөг аж. Гэвч өнөө үед моридын уралдаан эрх мэдэлтэн, баячуудын зугаа болоод буй юм. Айл гэр, баг, сум, аймаг улсаас авахуулаад бүх шатны Засаг дарга нар наадам хийхийг мэднэ үү гэхээс хурдан морины хөлд амь үрэгдсэн, бэртэж гэмтсэн хүүхдүүдийн өмнө ямар ч хариуцлага хүлээлгүй өдий хүрсэн. Манайх шиг 5-15 насны жижигхэн хүүхдээ, хурд, ир нь орсон адгуусны нуруун дээр унуулчихаад, өөрсдөө хажуугаар нь тохилог жипэнд суугаад хашгичин, гуугчин хурдлахыг шаардаж хөөдөг цэнгэл баяр наадам гэж одоо дэлхийд байхгүй. Энэ нь юу гэсэн үг вэ? Гэвэл манай баяр наадам улам зэрлэг болоод байгаагын шинж юм. Мөн хөдөө сум, аймаг болон, хотын захын хорооллын ядарсан аав ээжүүд хүүхдээ морь унуулна гэж хэдэн төгрөгөөр морьдын эзэнд зарж, морь унах гэдэг амь нас дүйсэн хөдөлмөр эрхлүүлж байна. Уг нь монгол уламжлалт наадамд хүүхэд, морь хоёр нэгэн орон зайд өсч, хүүхэд нь морьтойгоо ижилсэн, унаа унаж сураад хожмоо унаган ижил болсон хүлгээ хүүхдүүд нь унан эцэг эхийн хяналтан доор уралддаг байсан аж. Гэтэл орчин үеийн өнөөгийн Монголд хүүхэд морь унаж сурах байтугай томчууд нь морь унахаа больж, бүгд машин, мотоцикль унадаг болсон. Унаган хүлэг биш хаа холоос мөнгөөр худалдаж авсан занг нь мэдэхгүй цэвэр цусны болон эрлийз адгуус бий болсон. Морь унаж сураагүй хүүхэд занг нь мэдэхгүй адгуус хоёр нийлээд ирэхээрээ аюултай болж буй хэрэг. Морины уралдаан өнөөдөр ердөө л мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүсийн бооцоот уралдаан болсон. Энэ нөхцөлд хүүхдүүдийн амь насыг хэн маань хамгаалах вэ? Гэдэг асуулт болоод буй. Хурдан морь унаач хүүхдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах тал дээр өнөөдөр ММСУХолбоо гэдэг байгууллага, даатгалын компаниудтай хамтрах, хамгаалалтын малгай, цээживч зарж борлуулах зэрэг хэн нэгний бизнесийг дэмжсэн, ажил хийсэн нэр зүүсэн байдалтай анхаарч байгаа нь учир дутагдалтай байгаа юм. Тиймээс моридын уралдаан зохион байгууллахад хүүхдийн эрүүл мэндийн асуудлыг сайнаар шийдэж унаач хүүхдийн аюулгүй байдлыг сайтар хангасаны дараагаар уралдаан оруулах шаардлага бий болоод байна. Морин жилдээ мориноос хүүхдээ унагаж алдахгүйн төлөө дор бүртээ хичээж анхаарал болгоомжоо өндөржүүлэх хэрэгтэй.
Ч.Гэрэлтуяа
Зочин · 2014/02/05
уламжлал ярьвал хурдан морьдын уралдааныг өвөл хийдэггүй байсан
Зочин · 2014/02/02
Ayulgui baidalaa hangaad ulamjlal bolson uraldaanaa hiih n c***al. Ene setguulch mgl bish erliuz hurliiz bhaa. Ulamjlal bol. Ulamjlalaa martah hereggui. Bitgii buh zuilsiug har baraanaar garj bai
Зочин · 2014/01/30
UU ZA ZA HUUHDIIN AMI NASAAR BOOZOO TAVIDAG YAMAR ICHGUURGUI HUMUU SVE BURKHAN MINI. TIIM SURKHII TEMZEEN HIIKH GEE DBG ABOL TOM HUNEER UNUULAKHGU YU GADAADIINKHAN SHIG.