УДЭТ-аас гарч чөлөөт уран бүтээлч болсон жүжигчин П.Баттөрийг хүмүүс “Тусгай салаа” киноны Түвшингийн дүрээр нь сайн таньдаг. Хартай эхнэрийнхээ ааш аягт тааруулах гэж хэрэндээ л хичээж буй даруухан эрийн дүр тухайн үед үзэгчдэд ихэд таалагдсан юм. Дараа нь “Хөх толбот хүмүүс” кинон дээр Францад “хараар” ажиллаж амьдарч байгаа залуугийн дүрд тоглосон.

Тэрбээр хамгийн анх "Хархны өгөөш" кинонд тоглож эсрэг дүрд бүтээсэн юм. Сүүлийн үед бодибилдингээр нэлээдгүй хичээллэж байгаа бөгөөд үр дүнд нь түүний бие үнэхээр сайхан болж байгааг хүн бүр хэлж урам өгч байгаа билээ.

Залуу жүжигчин маань ард түмэндээ Сар шинийн мэндчилгээ дэвшүүлж байна. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Миний Монголын тэнгэрлэг ард түмэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй. Сайхан битүүлээрэй" хэмээн дээрх зургийн хамт нийтэлжээ.

Д.Ана