​Чихэнд хэдийн танил сонсогдох болсон “Ротари Интернэйшнл” олон улсын байгууллага нь дэлхийн хvмvvсийн сайн сайхан, энх амгалангийн төлөө бизнесийн болон мэргэжлийн шилдгvvдийг эгнээндээ нэгтгэсэн хvмvvнлэгийн vйлчилгээг дэлхийн өнцөг буланд хvргэж ирсэн уламжлалтай.

Тэгвэл тус байгууллагын залуу үе болох Монголын Ротаракт клубынхан Улаанбаатар хотын амьжиргааны доод түвшнээс доогуур орлоготой айл өрх, азай буурлуудад цагаан сарын баярын хүрээнд “Сэлбэ Ротаракт клуб” нь 2011 оноос эхлэн “Халуун сэтгэл” төслийг амжилттай хэрэгжүүлжээ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд уг байгууллагынхан нийт 150 айл өрхөд удаан хугацааны хадгалалтыг даах чадвартай хүнсний бүтээгдэхүүнүүдийг бэлэглэн энэхүү буяны арга хэмжээг зохион байгуулж ирсэн аж. Уламжлал ёсоор уг арга хэмжээний хүрээнд XVII Жарны Модон морь жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монголын нийт есөн Ротаракт клуб хамтран “Халуун сэтгэл III” аянг ”Номин Холдинг” ХХК-ийн салбар дэлгүүрүүд болох УИД, Хорооллын Номин, БЗД Сандейн Номин, ХУД Номин зэрэг дэлгүүрээр зогсч сайхан сэтгэлт монголын ард түмнээсээ удаан хугацааны хадгалалтыг даах чадвартай хүнсний бүтээгдэхүүнүүдийг цуглуулжээ.

Улмаар сар шинийн өмнөхөн тэдгээр клубын залуус дээрх цуглуусан хүнсний бүтээгдэхүүнээ СХД, БЗД, Налайх, Дэнжийн мянга зэрэг газруудад амьдардаг эмзэг бүлгийн нийт 120 айл өрх, ахмадууддаа хандивийн зүйлсээ тарааж буян үйлджээ. Уг байгууллагын сайхан сэтгэлийн аяныг дэмжсэн "Номин Холдинг" ХХК, "Өгөөж Чихэр" Боов ХХК, "Өгөөмөр хэвийн боов" зэрэг байгууллагад талархал илэрхийлж буйгаа цахим мэдээллээр дамжуулан уламжиллаа. Дашрамд дурдахад Монголын Ротаракт клубийн залуус ажил мэргэжлийн ур чадвар, манлайлал, нийгмийн сайн сайханд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг гүйцэтгэх зорилгоор нэгдсэн сайн дурын байгууллага юм байна.

Б.Очир