Монголын кино театруудаар гарч байгаа киноны ашиг орлогын жагсаалтыг  Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас долоо хоног бүр танилцуулдаг билээ.

Тэнгис кино театраар “Кино шиг амьдрал”, “Шарга даага”, “Үхэл амьдралын зааг”, “Зоорь” уран сайхны кинонууд гарч байгаа юм. Харин Өргөө кино театрт зөвхөн Зоорь, болон энэ сарын 5-ны өдрөөс эхлэн "Анирлагч" кино нэмж гарч эхлээд байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт хамгийн их орлого олсон киногоор “Зоорь ” 121,221,970  төгрөгийн ашиг олжээ. Тэгвэл үүний араас нээлтээ хийгээд удаагүй байгаа "Анирлагч" УСК жагсаалтын хоёрдугаарт бичигдэн 18,145,442 төгрөгийн ашиг олсон байна.

Хүн байгалийн нандин холбоосыг урнаар илэрхийлэн гаргасан тус уран бүтээлийн ерөнхий найруулагчаар телевизийн найруулагчаас кино урлагт хүч түрэн орж буй Д.Сангибат ажилласан бол зохиолыг Д.Энхбаатар, Р.Оюунгэрэл нар бичсэн юм.

Мөн киноны продюссерээр ажиллахын зэрэгцээ гол дүрийг бүтээх эрхэм хирнээ, хариуцлагтай үүргийг "Амар Медиа" продакшны захирал, жүжигчин, МУСТА Р.Адъяа тоглосон. Түүнчлэн тус киноны гол дүрүүдэд УДЭТ-ын жүжигчин МУСТА Ц.Баясгалан, жүжигчин, загвар өмсөгч П.Шүүдэрцэцэг, мисс Х.Бадамгэрэл нар хүн бүхэн өөрийн гэсэн “амьдрах хуультай” байдаг гэдгийг өгүүлсэн энэхүү кинондоо Хосзаяа, Хунзаяа хэмээх бүсгүйчүүдийн дүрийг бүтээсэн билээ.

Тэгвэл энэ хууль нь хэн бүхэнд амьдрах эрх олгодог ч байгаль эх хариуд нь тэдний үйлийн үрийг дэнсэлдэг ажээ. Нэг талаас эрх чөлөөндөө эрдэж,хүсэл тачаалдаа умбаж чадах ч нөгөө талдаа тэнгэр газрын дунд оршин буй хөдөлгөөн бүр дархлагдсан нэгэн хуулинд захирагддаг тухай энэ кино өгүүлнэ.Гагцхүү хайрын олон анир бидний амьдралын эргэн тойронд дуурсдаг билээ. Та зүрх сэтгэлээсээ анирлавал мөнхийн хайрын гэрч болох аж.

Mollywood Box Office

Киноны жагсаалт

Өмнөх орлого

1.30-2.06

1

Зоорь

 

121,221,970

2

Анирлагч

2 сарын 5-ны өдрөөс

18,145,442

3

Шарга даага

4,522,736

5,584,478

4

Кино шиг амьдрал

15,452,000

2,467,621

5

Үхэл амьдралын зааг

 

1,046,818

Д.Ана