Энэ даваа гарагаас эхлэн Бензин шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцсэн автомашинтай тайван жагсаал өрнөж байгаа билээ. Тав хоногийн турш талбайг 07-11 цагийн хооронд гурав тойрч буй.

Энэ жагсаалыг сэтгэл санаа нийлсэн жирийн иргэд хийж байгаа хэмээн хэвлэлээр мэдээлсэн. Тэд "төр заавал бинзений үнийг тогтоон барих ёстой, АИ92 бензиний үнийг 1,500, дизель түлшийг 1,800 төгрөгт тогтоохыг шаардаж байгаа. Энэ үнийг хоёр сар гаруй хугацаанд судалж байж гаргасан аж.

Автомашинтай жагсагчид Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүхтэй л уулзмаар байна. Бид Засгийн газрын тэргүүнтэй уулзах хүртэл жагсаалаа зогсоохгүй хэмээн мэдэгдэж байсан бөгөөд өчигдөр тус жагсаалыг зохион байгуулагчдын төлөөлөл Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзсан билээ. 

Тэгвэл энэ жагсаалд Босоо Хөх Монгол бүлгэм өчигдөрөөс нэгдсэн бөгөөд тэд төрийн тэргүүнтэй уулзах төлөөлөлд багтаж чадаагүй гэдгээ мэдэгдэн энэ жагсаалд улс төрийн намуудын оролцоо байна гэдгээ ч илэрхийлээд авчээ. Тус бүлгэмжийн тэргүүн  Г.Ганхуяг энэ талаар цахим орчинд өөрийн санал бодлоо бичсэнийг уншигч та бүхэнд хүргэж байна. 

" Босоо Хөх Монгол бүлгэм түлш бензины хийсвэр үнийг буулгахыг шаардаж Их Тэнгэрийн ам, Маршалын гүүрэн дээр анх жагсаж тэмцэл эхлүүлснээс хойш 8 хонолоо. АНын хэдэн залуус үргэлжлүүлж жагсах зөвшөөрөл авч ЗГын ордныг машинтай тойрч гороолоод 2хонолоо. Манай бүлгэмийн залуус ч дэмжиж оролцлоо. Гэтэл өнөөдөр Ерөнхийлөгчтэй уулзах уулзалтанд хамт орох гэсэн чинь манай бүлгэмийнхний нэрийг хасчихаж. Ордны хаалга мөргөөд л буцлаа.
-Танай бүлгэмийн эхлүүлсэн тэмцлийг АНынхан овжноор ашиглаж АНын залуучуудаар жагсаал хийлгэж МАНруу дайрч байгаан..
-Энэ жагсаалын ард НИК, МТ зэрэг том шатахуун импортлогчид дэмжиж, ивээн тэтгэж оролцож байгаа. Учир нь үнээ нэмж ард түмнийг бухимдуулаад жагсаал цуглаан хийгээд эхлэхээр нь ЗГ энэ бензин түлш оруулж ирдэг нөхдүүдэд олон тэрбум төгрөг үнэ тогтворжуулах гэж өгдөг юмаа. Тэрийг авах гэж ийм заль зохиож байгаан гэж ярих ч хүмүүс тааралдлаа.
За хэн мэдхэвээ. Манай БХМ бүлгэм бензин шатахууны үнийн хэт хөөрөгдлийг олон эдийн засагч, нефьтийн бизнес эрхлэгч, эрдэмтэн хүмүүстэй уулзаж судлаж үзээд бууруулах боломжтой юм байна гэж үзээд дараагийн шатны асуудлаа эхлүүлэхээр боллоо"
хэмээн тэрээр бичсэн байв.

Үүнээс харахад энэхүү жагсаалд улс төрийн намын болоод шатахуун импортлогч компаниудын нөлөө үнэхээр ороод байна уу, үгүй юу гэдэг нь удахгүй ил болох буй за.