Ховд аймгийн Зэрэг сумын засаг дарга тэргүүтэй газрын дарга нар 279 000 000 төгрөгийн онц их хэмжээний хохирол Монгол Улсын төсөвт учруулсан хэрэгт гэм буруутай эсэхээр шалгагдсаар байна. Анхан шатны шүүх рүү удаа дараа буцаагдсан энэ хэрэг өнөөдрийг хүртэл эцэслэн шийдэгдээгүй байна.

 “Сумын төвийн шинэчлэл" төслийн хүрээнд Ховд аймгийн Зэрэг сумын төвд хийгдэх тохижилт, хашаажуулалтын ажлыг хийж гүйцэтгээгүй иргэн “Алтайн Буйлааст" ХХКомпанийн захирал Н.Бадрахтай бүлэглэн ажлын хуурамч гүйцэтгэл хийж, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Ч.Пүрэвдорж, тус газрын мэргэжилтэн Д.Барсболд, аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга П.Амгаланбаатар, тус хэлтсийн мэргэжилтэн Б.Энхбаатар, аймгийн засаг дарга Д.Цэвээнравдан нараар гарын үсэг зуруулж баталгаажуулан улсын төсвөөс 279.000.000 төгрөгийн санхүүжилт авч, улмаар Монгол Улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр шүүхийн хаалга татжээ.

Хэргийг анхан шатины шүүх мөрдөн байцаалтада буцаадаг, давж заалдах шатны шүүхээс удаа дараа анхан шатны шүүх руу буцаах зэргээр хэргийн эцсийн шийд өнөөдрийг хүртэл гараагүй байна.

Тодруулбал хамгийн сүүлд болсон анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Цэвээнравдан, П.Амгаланбаатар, Н.Бадрах, Ч.Пүрэвдорж, Д.Барсболд, Б.Энхбаатар, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Жавзандамба нарт холбогдох эрүүгийн 201721000100 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож хэрэг бүртгэлтэнд буцааж шийдвэрлэсэн байна.

Үүнийг нь прокурор эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд ханджээ. Тэрбээр давж заалдах шатны шүүхэд гаргасан өргөдөлдөө : “Анхан шатны шүүхийн тогтоолоор шүүгдэгч Б.Жавзандамба, Н.Бадрах нарын үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-д заасан төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэргийн шинж байхгүй тул дээрх 2 шүүгдэгчийн зүйлчлэлийг зөвтгөхгүйгээр бусад шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг тодорхойлох боломжгүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож хэрэг бүртгэлтэнд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Цэвээнравдан, П.Амгаланбаатар. Н.Бадрах, Ч.Пүрэвдорж, Д.Барсболд, Б.Энхбаатар, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Жавзандамба нарт холбогдох эрүүгийн 201721000100 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож хэрэг бүртгэлтэнд буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Анхан шатны шүүхээс Д.Цэвээнравдан, П.Амгаланбаатар, Н.Бадрах, Ч.Пүрэвдорж, Д.Барсболд, Б Энхбаатар, Б.Жавзандамба нарт холбогдох эрүүгийн хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн дараах нөхцөл байдал тогтоогдсон тул эцэслэн шийдвэрлэх боломжгүй.2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10 дугаар зүйлийн 10.1-д "Энэ хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно." гэж заасан атал Прокуророос шүүгдэгч П.Амгаланбаатар, Ч.Пүрэвдорж, Д.Барсболд, Б.Энхбаатар нарыг аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдангийн 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/154 дүгээр захирамжаар мөн Сангийн сайдын 2012 оны 290 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах ажлын явцын гүйцэтгэлийн санхүүжилтийг олгохдоо аймгийн санхүү төрийн сангийн хэлтэс, явцын гүйцэтгэлийн талаар аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар хариуцахаар тусгасан байтал 'Цогт Барс" ХХКомпани нь Зэрэг сумын төвд тохижилт, хашаажуулалтын ажлыг хийж гүйцэтгээгүй байхад ажлын хуурамч гүйцэтгэлд гарын үсэг зурж баталгаажуулснаар “Цогт Барс" ХХКомпанид 279 000 000 төгрөг олгож, улмаар Монгол Улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан гэж эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолоос илүү Засаг дарга болон Сайдын тушаалыг яллах үндэслэлээ болгосон нь тухайн гэмт хэргийн обьект обьектив талын шинжийг буруу тодорхойлж зүйлчилсэн" гэсэн нь хуульд нийцэхгүй байна. Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн обьект нь төрийн байгууллага, түүний төв орон нутгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн өөрөө удирдах багууллага, тэдгээрийн аппаратын хэвийн үйл ажиллагаа, нэр хүнд, албан тушаалтнуудын хуульд нийцсэн зөв ажиллагаа байх тул хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль, захиргааны хэм хэмжээний актад захирагдан гаргасан сайдын болон засаг даргын тушаалыг дээрх албан тушаалтнууд нь дагаж мөрдөөгүй үйлдлээс болж гэмт хэрэгт гарах шалтгаан болж төрд буюу улсын төсөвт онц их хэмжээний хохирол учирсан байхад обьектийг буруу тогтоосон байна гэж дүгэнэсэн нь хуулийг буруу ойлгож тайлбарласан гэж үзэхээр байна. Шүүгдэгч Б.Жавзандамбыг Зэрэг сумын төвд хийгдэх тохижилт, хашаажуулалтын ажлыг хийж гүйцэтгэлгүйгээр ‘Алтайн Буйлааст' ХХКомпанийн захирал Н.Бадрахтай бүлэглэн ажлын хуурамч гүйцэтгэл хийж, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Ч.Пүрэвдорж, тус газрын мэргэжилтэн 3.Барсболд, аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга П.Амгаланбаатар тус хэлтсийн мэргэжилтэн Б.Энхбаатар, аймгийн засаг дарга Д.Цэвээнравдан нараар гарын үсэг зуруулж баталгаажуулан улсын төсвөөс 279.000.000 төгрөгийн санхүүжилт авч, улмаар Монгол Ул төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан, Шүүгдэгч Н.Бадрахыг 'Цогт Барс" ХХКомпанийн захирал Б.Жавзандамбын“Зэрэг суманд хийгдэх тохижилт хашаажуулалт"-ын ажлыг хийж гүйцэтгээгүй байхад хийсэн мэтээр ажлын хуурамч гүйцэтгэл хийж, улмаар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Д.Барсболд, Ч.Пүрэвдорж, Санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Б.Энхбаатар, хэлтсийн дарга П.Амгаланбаатар, аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан нараар гарын үсэг зуруулж баталгаажуулан улсын төсвөөс 279.000.000 төгрөгийн санхүүжилт авч, улмаар Монгол Улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан гэж тус тус зүйлчилсэн нь шүүгдэгч нарыг төрийн байгууллагын албан тушаалтан мэтээр хамруулж гэмт хэргийн субьектыг буруу тодорхойлсон гэсэн хууль зүйн үндэслэлгүй Б.Жавзандамба, Н.Бадрах нар нь хэдийгээр төрийн тушаалтан биш ч тухайн үед төрийн албан тушаалтанаар ажиллаж байсан Д.Цэвээнравдан, Д.Барсболд, Ч.Пүрэвдорж, Б.Энхбаатар, П.Амгаланбаатар нар бүлэглэн тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн Б.Жавзандамба, Н.Бадрах нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлд заасан гэмт хэргийн гүйцэтгэгч гэж үзэн хуулийн дээрх заалтыг журамлан яллагдагчаар татсан нь Эрүүгийн хуулинд нийцсэн байна. Шүүгчийн захирамжинд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1-д эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримтат мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно" мөн зүйлийн 3 дахь хэсэгт ‘Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна.” гэх заалтыг мөн зүйлийн 4 дэх хэсэгт “энэ хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн төрийн байгууллагаас зөвийг баталгаажуулж ирүүлнэ.” гэж заасныг зөрчиж 1 дүгээр хавтас хэргийн Xовд аймгийн Цагдаагийн газарт хандаж гаргасан баримтуудыг дээрхи хуульд заасан заалтуудыг зөрчиж цуглуулж хэрэгт хавсаргасан байх тул шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.2 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.1-д хүн, хуулийн этгээд албан тушаалтнаас гэмт хэргийн талаар гомдол гаргасан эсхүл мэдээлсэн бол мөрдөгч, прокурор нь хүлээн авч шалгах талаар заасан бөгөөд аймгийн Засаг даргын тамгын газраас ирүүлсэн дээрх албан бичгийг Цагдаагийн газар хүлээн авч хэрэгт анх мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Өөрөөр хэлбэл дээрх хуулийн заалтын дагуу албан тушаалтнаас ирүүлсэн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэлттэй холбоотой ирүүлсэн баримт тул түүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдзэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлд заасан журмын дагуу дахин хураан авч хэрэгт хавсаргах шаардлагагүй юм. Учир нь шүүгдэгч Б.Энхбаатар нь Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын санхүү төрийн сангийн хэлтсийн хөрөнгө оруулалтын мэргэжилтэнээр ажиллаж байсан бөгөөд мөрдөн байцаагчийн шаардсанаар 1 дүгээр хавтаст хэргийн 70-90 дүгээр хуудсанд байгаа нотлох баримтуудыг гаргаж өгөх үүрэгтэй тул эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаагүй байхдаа тухайн нотлох баримтууд дээр хуулбар үнэн баталгаажуулах тэмдэг дарсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчөөгүй. Шүүгчийн захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэн үйлдсэн 1.4 дэх хэсэгт ‘...яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах буюу шүүгдэгч Н.Бадрахын 1999 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 3-д зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн гэх шийтгэх тогтоол, 2007 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан гэх шүүгчийн захирамжийн хувийг тус тус хэрэгт хавсаргаагүй нь хуульд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй, шүүгдэгчийн хувийн байдлыг бүрэн тогтоогоогүй гэсэн нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолгүй заалт юм. Учир нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар яллагдагч Н.Бадрах нь 1999 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 3-д зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн этгээд Н.Бадрах мөн гэдгийг нотолсон, шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт биеийн байцаалт өгөхдөө ял эдлэж байсан тухайгаа хэлсэн, энэ нь ял шалгах хуудсаар тогтоогдсон. Шинэчлэн батлагдсан Эрүүгийн хуулиар давтан гэмт хэрэг үйлдсэн гэсэн ойлголт байхгүй болсон, мөн Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж болохоор заасан тул түүний урьд үйлдсэн гэмт хэргийг одоо яллагдаж байгаа гэмт хэрэгтэй нь холбогдуулан түүний эрх зүйн байдлыг дордуулж болохгүй гэж үзэж байгаа тул дээрх яллагдагчийн урьд ял шийтгүүлсэн баримтыг хэрэгт хавсаргаагүй нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд чухал ач холбогдолгүй юм. Шүүгдэгч Б.Жавзандамба нь Ховд аймгийн Манхан сум Зэрэг гол багийн нутаг дэвсгэрт хохирогч Э.Ганхуягаас Ховд аймгийн төвд байрлах "Домбот хотхоны 2 өрөө бүхий байрыг зарна" хэмээн түүний 481 тооны хонь /эр төлөг/, 6 тооны сэрх өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж улмаар хохирогч Э.Ганхуягт 51300000 төгрөгийн хохирол буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг нь 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр үйлдэгдсэн гэж яллах дүгнэлтээр ирүүлсэн. Гэтэл 5 дугаар хавтаст хэргийн 63 дугаар хуудсанд Мал үнэлсэн тухай тайланд үнэлгээний зорилгодоо "2017 оны 4 дүгээр сарын байдлаарх зах зээлийн үнэ цэнийг тодорхойлоход оршино" гэсэн нь эргэлзээтэй гэсэн нь үндэслэлгүй заалт юм. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Тиймээс давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэх нь зүйтэй гэж буцаасан байдаг.

Албан тушаалтан, газрын дарга нартайгаа нийлээд хувь хүн, ААН-тэй нийлж улсад хохирол учруулсан байж болзошгүй энэ хэргийн талаар бид эргэж мэээлэх болно.