Монгол улсын гавъяат жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав гуай таалал төгсчээ. 

Тэрээр 1925 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт төрж өссөн бөгөөд Монголын анхны дуурийн дуучдын нэг юм. Монголын болон дэлхийн томоохон романс, ари дууриудыг дуулсан билээ. 

1933 онд Их хүрээнд буюу нийслэл хотод бяцхан хүү хөдөөнөөс ирж эрийн цээнд хүрэх үедээ хэвлэлийн үйлдвэрт үсэг өрөгчөөр анх ажиллаж байгаад сайн дурын уран сайханч болж 1947 онд анх зохиогдсон дуучдын уралдаанд оролцож түрүүлснээр дуучин болох зам нь нээгджээ. Орчин цагийн анхны театр Бөмбөгөр ногоонд жүжигчнээр орохын тулд дөрвөн ч удаа шалгалт өгж байж Ардын зураач Л.Гаваагийн туслах зураач болжээ.

Монголын шинэ үеийн дууны урлагийн “Загалмайлсан эцэг” хэмээгддэг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, профессор Г.Хайдав өнөөгийн "Соёл урлагийн их сургуулийг байгуулах ажил"-ыг санаачилж 1963 онд Дуурийн театрын дэргэд байгуулж байжээ. Түүний анхны шавь МУАЖ Д.Жаргалсайхан. Анх 16 настай ирж шавь орж байсан бол хожим олон тооны шавьтай болсны заримаас нь дурьдвал: МУГЖ Далантай, Х.Үнэнхүү, С.Жавхлан нар ажээ.  Түүний хүү Х.Төмөрбаатар Монголын эстрадын суурийг тавьсан анхдагч нарын нэг билээ.  Л.Хайдавын урын сан 700 гаруй дуутай ажээ. Наймхан настай, хөдсөн дээлтэй хүү Ленин клубт орос дуу дуулж олныг гайхашруулж байсан тэр цагаас наян гаруй насалсан алтан тайзан дээрээ уянгат хоолойгоо цалгиан, дуугаа дуулж эгэл олноо баярлуулсаар л явсан ч ийнхүү өнөөдөр бурхны оронд заларчээ. 

Түүний гэр бүл төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Ум сайн амгалан болтугай