|
|
Монгол улсын эдийн засаг хүндэрсэнтэй холбоотойгоор хүүхдийн мөнгийг 60 хувьд нь олгохоор болсон билээ. Тэгвэл УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаан дээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд өгнө. Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн зорилтод бүлгийн 60 хүртэл хувьд нь өгнө. Харин үлдэж байгаа 40 хувьд нь тодорхой хугацааны дараа бүрэн хэмжээгээр нөхөж өгнө гэв. Сангийн яам хэрхэн бөөнд нь нөхөж өгөх асуудалд анхаарч байгаа” гэдгийг хэлэв. Сангийн яамнаас мэдээлж байгаагаар бол 2016 оны 1-6 дугаар саруудад 0-18 хүртэлх насны хүүхэд бүрд сард 20 мянган төгрөг олгосон. 7-р сараас эхлэн 20 000 төгрөгийг зорилтод бүлгийн буюу өрхийн амьжиргааны төвшнийг тодорхойлох судалгаанд хамрагдаж, амьжиргааны 1-10 дугаар бүлэгт хамрагдсан өрхийн 0-18 хүртэлх насны хүүхэд бүрд өгөхөөр болжээ. Харин үлдэж байгаа 40 хувьд хамрагдах бусад хүүхдэд олгох мөнгийг төсвийн боломжтой уялдуулан хойшлуулсан. 2019 оноос нөхөн олгохоор ярилцаж байгаа гэв. Ерөнхий сайд нь ирэх жилээс нөхөж олгоно гэсэн бол төсвийн тодотголыг гаргасан Сангийн яамныхан 2019 он гэж зөрүүтэй тоо хэлж байна. Тэгэхээр 40 хувьд багтаж байгаа хүүхдүүдийн мөнгө хэзээ орох нь тодорхойгүй. Харин эцэг эхчүүдийн хувьд хүүхдийн мөнгийг алагчилж өгч байгаад эгдүүцэж байгаа. Өөрөөр хэлбэл зурагт, тоос сорогч, хөргөгчтэй гэр бүлд төрснийх нь төлөө ийнхүү хүүхдийг алагчилж байгаа нь буруу. Нөгөө талаас Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Хүүхдийн мөнгө бол Монголчууд олуулаа, эрүүл өсч торниход чиглэсэн Монгол улсын бодлого юм гэдгийг мэдэгдэж байсан. 2016 оны 1, 2-р сард хүүхдийн мөнгийг зорилтод бүлэгт өгнө хэмээн мэдэгдэж байсан. Тухайн үед олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан болохоор бүх хүүхдэд өгөхөөр болсон. Тэгтэл одоо дахин алагчилж байгаа нь буруу гэдгийг хэлэх эцэг эхчүүд байна.
Монгол Улс 2017 оноос бусдад тавьсан өрөө төлж эхэлнэ. Улсын төсвийн нэг жилийн хөрөнгийг найман их наяд гэж тооцвол хоёр их наядыг өрөндөө өгөх тооцоотой. Иймээс ойрын хоёр жилд эдийн засаг сайжирах боломж байхгүй.
Жирийн нэгэн оюутан залуу. Та хэдээс нэг зүйл асуух гэсэн юм. Сарын өмнө би найзуудтайгаа буу халж яваад нэг охинтой танилцаад
"Хас" Ганхуягийг өдгөө "Ардын" Ч.Ганхуяг гэдгээр нь илүүтэй мэдэж, сайн таних биз ээ уншигч та. Түүнээс нэгэн шар хэвлэл ярилцлага авах санал тавихад тэрбээр өгөхгүй хэмээжээ.
“Рио- 2016” олимпийн наадамд эх орныхоо алтан соёмбот далбааг Риогийн тэнгэрт мандуулсан Д.Сумъяа, Д.Отгондалай нарыг ХХЕГ-ын хамт олон өнөөдөр /08.29 / хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Төрийн залгамж чанар байх ёстой. Ялангуяа гадаад нэр хүнд тийм сайнгүй байгаа энэ үед олон улсад амалсан амлалтаа бид биелүүлэх ёстой” гэж Сангийн сайд Б.Чойжилсүрэн Төсвийн байнгын хорооны өчигдрийн хурал дээр хэллээ.
Монгол Улсын иргэн та Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцааг хуулийн дагуу эзэмших эрхтэй болоод зургаан жил болжээ. Таны 1072 хувьцаа өнөөдөр дэлхийн зах зээлд хэд орчмоор “үнэлэгдэж” байгааг та мэдэх үү.
Бараг бүх Европ тив тэр чигээрээ гитлерийн Германд хэдхэн сарын дотор бууж өгч эзлэгдсэн байсан ба удалгүй армиуд нь Гитлерийн талд орон байлдаж аж үйлдвэрүүд нь нацистуудыг шаардлагатай бүх зүйлээр хангаж байсан юм.
Хятадын эмийн ургамал судлаач эмч уушгины хорт хавдраар зовж шаналж байх үедээ нэгэн шидэт ундааг ууснаар түүний хавдрын хэмжээ буурч, биеийн байдал нь урьдынхаасаа илүү сайжирчээ.
ОХУ-ын Санктпетрбургт зогсоол дээр байсан машиныг ингэж хорлосон байх юм.
АСЕМ болдогоороо болж. Монгол улс хямраагүй юм шиг л гадны зочид төлөөлөгчдийг дайлж, цайлаад л явууллаа. Ер нь АСЕМ чинь хурал билүү, улс орноо сурталчлах арга хэлбэр билүү гээд гайхаад өнгөрсөн хүмүүс цөөнгүй. Яахав манайх энэ хурлаар
Монголын чөлөөт бөхийн тамирчдыг олон улсын тэмцээнд оролцуулахгүй гэж Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос зарлажээ. Энэ талаар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, МЧБХ-ны эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Батбаяртай
Өнөөдрийн байдлаар дэлхий дээр 520 сая гаруй хүн хепатитын вирүсийн архаг халдвартай байна. Үүнээс 1.4 сая гаруй хүн нь жил бүр вирүст хепатитаас үүдэлтэй элэгний хорт хавдар, элэгний хатуурлаар нас барж байна. Өвчний тархалт хэдий их байгаа ч харамсалтай нь хепатитын вирүсээр халдварласан хүмүүсийн ихэнх нь халдвартай гэдгээ огт мэдэхгүй байгаа юм. Түүнчлэн оношлогдож байгаа ихэнх хүмүүст эмчилгээ хүрэхгүй байсаар байна.