Мөрөөдлийн театраас  анх уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн жүжигчин З.Намуун хамтлагийнхаа Г.Эрхэмбаяртай хайр сэтгэлийн романс үүсгэсэн талаар нэлээдгүй шуугиад авсан. Тэгвэл өдгөө хосуудын амьдрал хэдийнээ төвхнөөд авчээ. Дөрвөн хүүхэдтэйгээ өнөр өтгөн гэр бүл болж жүжигчин бүсгүйгээ ч жүжигчний карьерээ орхисон аж.  Харин түүний заяаныхаа ханиар сонгосон жүжигчин Г.Эрхэмбаяр сүүлийн үед Бүтэн амьдрал ОАУСК-нд Зоригоо гэх эрийн дүрийг бүтээснээсээ болоод үзэгчдийн үзэн ядалтад өртөөж буй билээ. Ингээд түүний бодит амьдрал дээрх хайртынх нь гэрэл зургаас сонирхуулж байна.