Миний бие Д.Отгонбаяр 1983 оны 12 сарын 17нд төрсөн. Дунд сургуулиа төгсөөд Ховд аймгийн ХДТ-д бүжигчнээр 11 жил тасралтгүй ажилласан. Ажилдаа дуртай мэргэжилдээ хайртай. Ажлаа хийж байгаад 2010 оны 7 сараас хөл мэдээ алдаж эхэлсэн.

  Аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлж байгаад онош тодорхойгүй байсан учир 9-р сард Улаанбаатар хотод очиж “Сонгдо” эмнэлэгт оношлуулсан. Нурууны 1,3-р дискэд судас дарагдсан оноштойгоор 3-р эмнэлэгт хагалгаанд орсон ч ямарч өөрчлөлт ороогүй түүнээс хойш 2 жил суугаа байдалтай байна.

   Миний хувьд хөл өөрөө дээрээ босно гэсэн бүрэн итгэлтэй байгаа. Би залуу хүн дахин бүжиглэх, алтан тайзнаа дахин гарах хүсэл мөрөөдлөөр дүүрэн явна. Үнэхээр надад тийм сайхан өдөр ирнэ гэдэгт найдаж байна. Монголд миний энэ өвчнийг эмчлэх боломжгүй учир гадаадад явж эмчлүүлэх шаардлагатай болоод байна. Иймд сайхан сэтгэлт монголчууд та бүхнийг тусламжийн гараа сунгаж миний эмчилгээнд хандив үзүүлнэ гэдэгт итгэж байна.

Хандивын данс: Хадгаламж банк: 11180030765
Хаан банк: 5112065910
Утас: 99650972


Таныг урлагийн тэнгэр ивээг...