ҮНЭ ХАНШ: Хонины "хаа" 98 мянган төгрөгт хүрчээ
1 цагийн өмнө

Махны үнэ хаданд гарч, иргэдийн халаасан дахь монгол малын махаа авч хүч хүрэхгүй түвшинд очсон гэхэд хилсдэхгүй.
Цагаан сарын дараагаас махны үнэ өссөн. Тэгвэл өнөөдөр ч өсөлттэй хэвээр байна. Тухайлбал, Амгалан захаас өчигдөр "хонины хаа" 98 мянган төгрөгөөр худалдан авлаа хэмээн иргэн ярив.
Тус захад хонины мах цул мах 28500 бол ястай нь 26500 төгрөгийн үнээр худалдаалагдаж байна. Мөн ямааны татсан мах нэг килограмм нь 28 мянган төгрөг, адууны мах 26 мянган төгрөгт хүрчээ.
Өмнөх 7 хоногт цагаан будааны үнэ 0,8 хувиар өссөн байв. Өндөг 1 ширхэг нь 550-650 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна.
Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өдгөө баяр наамдыг далимдуулан улам л өсөх байх хэмээн иргэд байр сууриа илэрхийлж байна.







Бат · 34 минутын өмнө
Үнийн өсөлтийг хянадаг газар сэргийлэхийн дэргэд байгуулж үндэслэлгүй үнээ нэмсэн аж ахуйн нэгж хувь хүмүүсийг өндөр торгууль ноогдуулах хууль эрхийн акттай болж арга хэмжээ авч баймаараа