Монголын Буудлага спортын тамирчдын “Токио 2020” Олимпийн наадмын анхны эрхийг эмэгтэй гар бууны төрлийн тамирчин СМ Ц.Анударь авчээ.

Тодруулбал БНХАУ-ын нийслэл Бээжин хотод 04 дүгээр сарын 20-29-ны өдрүүдэд зохиогдож буй Дэлхийн цомын цуврал тэмцээний хийн гар бууны дасгалд СМ Ц.Анударь 578 оноогоор МУ-ын рекордыг шинэчлэн тогтоож, ОУХМ цолны болзол ханган Олимпийн наадмын эрхийг авчээ.

   Ийнхүү Монголын Буудлага спортын тамирчдаас “Токио 2020” Олимпийн наадмын анхны эрхийг авсан СМ Ц.Анударьдаа Монгол түмнийхээ өмнөөс баяр хүргэхийн зэрэгцээ Олимпийн наадмын медальтан болохыг ерөөе.

   Дашрамд дуулгахад манай улсын бусад шилдэг тамирчид үлдсэн өдрүүдэд өөрсдийн төрөлдөө Олимпийн наадмын эрхийн төлөө цэц мэргэнээ сорьцгоох юм