Би эхнэр 2 охинтой одоо 30 дөхөж яваа залуу. Эхнэр минь хэн ч харсан сайхан бүсгүй. Гол нь би геологич хүн байнга хөдөө явна.

Эхнэрийнхээ анхны эр хүн би бөгөөд одоо ч амьдралдаа үзсэн ганц эр хүн би гэж боддог. Гэхдээ хөдөө ажлаа хийгээд олон хоногоор явахаараа элдвийг ургуулан бодоод их хардаад байдаг боллоо. Найз нөхөдтэйгөө уулзаж байна гээл хэлчихвэл тэр шөнө нойр хүрэхгүй.

Одоо яаж байгаа бол залуус өдөж хоргоож байгаа болвуу, ууж идэхдээ муу эхнэр маань тасарж унаад баларчих вий гэж бодно. Төсөөлөөд ургуулж бодоод тэрнээсээ болоод ханьдаа муухай ааш их гаргах юмаа. Сүүлдээ эхнэр ч уурлаад хэцүү хардахын гэхийн. Өвчин бол эмчлүүлэх газар байна уу өөрт ч эхнэрт ч сэтгэлийн дарамттай юм. Одоо ч хөдөө ажил дээрээ бачуураад сууж байна. За тэгээд сайхан зөвлөгөө өгөөрэй дөө нөхөд минь…