Залуу хос өөрсдийн унадаг Nissan Skyline GTR машинаа тун энгийн аргаар чамин үзэмжтэй болгожээ. Машинаа тоноглох санааг эхнэр нь анх санаачлан өөрөө гардан хийсэн байна. 

Мэргэжлийн зураач эхнэр нь арилдаггүй харандаа буюу маркерээр элдэв янзын хээг гар гарган урлан зуржээ. Машиныг бүтэн зурахын тулд 100 гаруй цаг зарцуулжээ.