Өнгөрсөн сард Улаанбаатарт  ХДХВ/ДОХ-ын гурван  тохиолдол илэрчээ. Ингэснээр  улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 277 болсон байна.

Мөн өнгөрсөн сарын байдлаар халдварт өвчнөөр өвчлөгчид  26.0 мянга болж, өмнөх оны мөн үеэс 1050-аар нэмэгджээ. Тодруулбал, салхин цэцгээр өвчлөгчид 2219, гонококкт халдвараар өвчлөгчид 139, сүрьеэгээр өвчлөгчид 82 нэмэгджээ. Харин гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 1346, трихомониазаар өвчлөгчид 195, тэмбүүгээр өвчлөгчид 164, цусан суулгаар өвчлөгчид 34-өөр буурчээ.