АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын том хүү болох Дональд Трамп Жр. Монголд хүрэлцэн иржээ. Түүнийг Монголд ирсэн даруйдаа Алтай Таван Богд руу авиралт хийхээр хөдөлсөн тухай олон нийтийн сүлжээнд мэдээлэл гарсан юм.

Албаны эх сурвалж “АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хүү Дональд Трамп Жр. Монгол Улсад хувийн аяллын зорилгоор хүрэлцэн ирсэн. Тиймээс албаны нэг ч уулзалт товлогдоогүй байгаа” гэв.

Дашрамд дуулгахад, Доналд Трампд айлчлан хэлэлцээр хийх үеэрээ Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга түүний бага хүүд морь бэлэглэсэн. Трамп бэлгийн моринд “Ялалт” гэх нэр өгсөн нь хэвлэлүүдийн анхаарлыг татсан билээ.