“Sweetymotion” хамтлагаараа олны танил болсон дуучин Г.Сүндэрмааг танихгүй хүн өдгөө үгүй биз. Тэрбээр ээж болсноосоо хойш фитнессийн амтанд орсон нэгэн. Тэгвэл дууч бүсгүй дэлхийн хэмжээний мэргэжлийн бодибилдинг, фитнесийн тамирчны эрх олгох  IFBB Pro Qualifier Mongolia тэмцээнээс мөнгөн медалийн эзэн болжээ.  Г.Сүндэрмаа "Бикини" ангилалд мөнгөн медаль ийн хүртсэн аж. Түүний дасгалжуулагч нь МУГТ Угалзцэцэг гэнэ шүү. Ингээд түүний төгс бие галбирыг тодосгосон гэрэл зургаас хүргэж байна.