“Coal Mongolia-2019” чуулганыг ес дэх жилдээ “Өрсөлдөөнд манлайлъя” уриан дор кохион байгууллаа. Энэ чуулган нүүрсний салбарын худалдаа хөрөнгө оруулалтын олон улсын чанартай болдгоороо олон нийтийн анхаарлыг зайлшгүй татдаг. Харамсалтай нь чуулганы ач холбогдол, цар хүрээ өргөжиж байгаа ч үндсэн балбар болох нүүрсний хувьд уналтад ороход ойрхон байгааг оролцогчид онцолжээ.

Учир нь бизнесийнхэн нүүрсний тээврийг ложистекийн бизнес гэдэг. Гэтэл манай улсад хэдий баялагийн нөөц байгаа ч нүүрсний экспорт автомашинаар явж байгаа нь өрсөлдөөний талбараас арчигдахад ойрхон байгааг илэрхийлж байгаа аж.

Уг нь манай улсын Өмнөговь аймагт байршилтай коксжих нүүрсний ордууд нөөц ихтэй, харьцангуй сайн чанарын бүтээгдэхүүнтэй, уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хамгийн  тааламжтай буюу Австрали, Канад болон БНХАУ-ын  дотоодын уул уурхайн үйлдвэрлэлтэй харьцуулахад үйлдвэрлэлийн өртөг нь харьцангуй бага өртгөөр үйлдвэрлэх боломжтой сайн чанарын бүтээгдэхүүнтэй гэдэг. Харамсалтай нь эрэлттэй бүтээгдэхүүнийг зах зээлд хүргэх үнэ, өртөг нь олон жил асуудалтай байсаар ирсэн нь тээвэр ложистиктой холбоотой аж. Түүн дотроо төмөр зам барих асуудал хамгийн ихээр анхаарал татдаг.

Одоогоос зургаан жилийн өмнө Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам тавих төсөлд Засгийн газраас 280 сая ам.доллар зарцуулсан. Гэвч төмөр замын суурь шороог өндөрлөснөөс өөр ажил хийгээгүй юм. Тиймээс төслийн захиалагч болох “Монголын төмөр зам” (МТЗ) компани дээрх хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн, хуурамч гүйцэтгэлээр залилан мэхэлсэн, мөнгө угаасан байж болзошгүй хэмээн гүйцэтгэгч компанийг шүүхэд өгсөн түүхтэй.

Олон жил он дамжин яригдсан Монгол Улсыг 280 сая доллараар хохироосон БНСУ-ын иргэн Лий Жонг Ёл, Гу Дун Хён нар болж, тэдэнд холбогдох эрүүгийн хэргийг өнгөрсөн жилийн 12 сард хэрэгсэхгүй болгон 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулсан.

Угтаа бол дээрх асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр холбоотой байсан ч тухайн үед мөнгө угаасан хэрэгт холбогдсон хүмүүс нэг нэгээрээ цагаадсан. Х.Баттулга, одоогийн ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх, ТӨХ-ны дарга асан Д.Цогтбаатар.

Харин өнөөдөр тэрхүү төмөр замыг бариагүйгээс нүүрсний салбар өрсөлдөөнөөс шахагдаж, үгүй болоход ойрхон болсныг холбогдох мэргэжилтнүүд хэлж байгааг Ерөнхийлөгч хэрхэн дүгнэж суудаг бол доо.

 

http://erennews.mn/index.php?view=article&type=item&val=24445

Б.Отгонзаяа