Жүжигчин О.Дөлгөөн АНУ-д суугаа. Тэрбээр хүүгийнхээ бүтээлийг "Тор" болгож, басхүү бусдыг нэг удаагийн хэрэглээнээс татгалзахыг уриалж байна. 

Тодруулбал, хүүгийн минь зурж чимэглэж өгсөн хайр хүргэм даавуун тор. Манай гэр бүл гялгар уутан торыг хэрэглээнээс хасаад багагүй хугацаа өнгөрчээ. Ойролцоогоор нэг минут тутамд хоёр сая гялгар уут дэлхий даяар борлуулагддаг гэдгийг та мэдэх үү?

Тэдний ердөө ганц хувь нь л дахин боловсруулалтанд ордог ба бусад нь эх дэлхийг минь хэдэн зуун жилээр бохирдуулж хаягдал болдог байх нь... Бид л худалдаж авахгүй бол тэд үйлдвэрлэхгүй шүү дээ. "Нэг удаагийн хэрэглээнээс татгалзъя" аянд нэгдэж байна. Та ч бас нэгдээрэй" хэмээв.