Дугуйлангийн багш сурагчаа хүчирхийлсэн хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. 

Тодруулбал, өчигдөр/2020.06.18/ БЗД-т уран зургийн дугуйлангийн багшаар ажилладаг 33 настай Н гэгч нь, хичээлийнхээ үеэр 18 настай сурагчаа хүчирхийлсэн байж болзошгүй нөхцөл байдал үүсчээ.

Хохирогч охин цагдаагийн байгууллагад өргөдөл өгснөөр, шалгалтын ажиллагааг явуулсан аж. Шалгалтаар Н гэгч нь хохирогч охиныг хүчирхийлсэн болох нь тогтоогдсон байна. Иймд эл хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.